Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо

2025/11/26

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Хэбэй мужийн Шиньжи хотын төлөөлөгчидтэй уулзаж, Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтад Хэбэй мужийн Шинжлэх ухааны академи, Микробиологийн судалгааны хүрээлэн, Хэбэй Шиньжи эдийн засгийн чөлөөт бүсийн удирдлагын хороо болон үйлдвэрлэгч компанийн төлөөллүүд оролцлоо.

Мөн Монголын талаас “Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар болон холбогдох албаныхан оролцов.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа арьс шир, ноос боловсруулах аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн байдлаар нийслэлээс нүүлгэн шилжүүлж Эмээлт эко аж үйлдвэрийн паркт байршуулан, үйл ажиллагааг нь кластер байдлаар эрхлэх, малаас гарч буй түүхий эдийг бүрэн боловсруулахыг зорьж буй. Энэ хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг байгуулах дэд бүтцийн ажлуудыг үе шаттай зохион байгуулж байгааг уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар онцоллоо. Үргэлжлүүлэн Монгол Улс олон сая малтай бөгөөд малын гаралтай түүхий эдийг үнэд хүргэж, дэлхийн зах зээлд нэвтрүүлэх, байгальд ээлтэй технологиор өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлэв.

Хэбэй мужийн Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ди Минхуй “Бид аж үйлдвэрийн парктаа жилд 30 сая ширхэг арьс шир боловсруулдаг. Энэ чиглэлээр БНХАУ-даа тэргүүлэгч үйлдвэрүүдтэй. Аж үйлдвэрийн паркийн шинжлэх ухааны судалгаа, технологийн хөгжүүлэлт, автоматжуулалт, малын гаралтай түүхий эдийн технологийн лаборатори байгуулах, хүний нөөцийн чиглэлээр хамтарч ажиллахад нөөц боломж ихтэй. Ялангуяа малын гаралтай түүхий эдийн технологийн лаборатори байгуулахад гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байгаа” гэдгээ хэллээ.

Талууд аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр харилцан туршлага хуваалцах, Эмээлт эко аж үйлдвэрийн паркт боловсруулагдах болон паркаас гарах экспортын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэлхийн зах зээлд гаргахад харилцан хамтран ажиллахаа хэлэлцэж, тохиролцлоо.

Холбоотой мэдээ

“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Гадаад: Хятадын нүүрсний импорт буурч магадгүй
“Монжура” тариаг их хэмжээгээр улсын хил нэвтрүүлэхийг завджээ
Гадаад: Сибирийн байгалийн хийн хоолойн төслийн асуудлаарх хоёр талт уулзалтаас ямар ч ахиц гарсангүй
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Гадаад: “Apple” компани энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он