Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж, түр зам тавьж байна

2025/11/13

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн  ажил үргэлжилж байна.

Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт буюу Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 7.2 км үргэлжлэх гүүрэн байгууламжийг Туул гол дагуу эко зурвасын гадуур барина.

Одоогоор ажлын талбайд нийт 130 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 30 гаруй машин механизмтайгаар түр замын болон далангийн хөрс хуулалтын ажлууд хийж байна. Мөн урьдчилан хүчитгэсэн дам нуруу үйлдвэрлэх 70,000 ам метр талбай төлөвлөгдсөнөөс дам нуруу үйлдвэрлэх бүсийн 30,000 ам метр талбайг тодорхойлж, үүнээс 20,000 ам метр талбайд чулуун шороо тэгшлэх ажлыг бүрэн хийж дуусгаад байна. 

Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжийн ачаалал 5–17 хувиар буурна. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна. Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасах юм. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл буурах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох олон талт ач холбогдолтой.

Холбоотой мэдээ

“Улаанбаатар метро” төслийн “2+2” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд боловсруулсан төслийн илтгэлээ танилцууллаа
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Зохион байгуулалттай үйлдсэн хар тамхины хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Улаанбаатар метро” төслийн “2+2” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд боловсруулсан төслийн илтгэлээ танилцууллаа
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Зохион байгуулалттай үйлдсэн хар тамхины хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
ЗГ: “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ
Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв
ЗГ: "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ
Хилийн боомтуудын амрах хуваарь гарчээ
Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээн 6 сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Тайванийн тайпэйн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраас ГССҮТ-д тэргэнцэр, туслах хэрэгслийг хандивлалаа
Хангайн бүсийн Хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт Арвайхээр хотод болж байна
Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Эрчим хүчний салбарын удирдах ажилтнууд бодлого, стратегиа хэлэлцлээ
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он