Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ашигт малтмалын талбай дүйцүүлэн олгох асуудлыг яаралтай танилцуулахыг үүрэг болголоо

2025/11/11
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Удирдлагын зөвлөлийн ээлжит шуурхай хуралдаан /2025.11.10/ боллоо. 
Хуралдаанд яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Хуралдааныг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, ажлын гүйцэтгэлтэй танилцан дараах чиглэл, үүргийг холбогдох нэгж, албан тушаалтнуудад өглөө.
Үүнд:
• Орон нутгийн байцаагч нарын ажлыг сайжруулах, үүрэг даалгаврыг албажуулж хүргүүлэх;
• Жилийн хөгжлийн төлөвлөгөө, хууль тогтоомжийн биелэлтийн явцыг танилцуулж, дутуу байгаа ажлуудыг тодорхойлон, гүйцэтгэлийг хангах арга хэмжээ авах;
• Албаны нууцаас гаргах мэдээллийг нууцаас гаргаж, ил тод мэдээллэх;
• Засгийн газраар оруулах асуудлын хуваарийг нарийн мөрдөж ажиллах;
• ОХУ-д суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулж, хариуцлагатай суралцах шаардлагыг бий болгох;
• Ашигт малтмалын талбай дүйцүүлэн олгох асуудлыг яаралтай танилцуулах;
• Албан бичгийн эргэлт, хяналтыг сайжруулах;
• Ёс зүйн сургалтын санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах;
• Албан хаагчдын ажлын байрны эмх цэгц, хувцаслалт, ажлын цагийн сахилга, харилцаа хандлагад анхаарч, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх;
• Авлигатай тэмцэх чиглэлээр Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, байгууллагын цахим хуудсанд байршуулсан видео шторкийг түгээх ажлыг манлайлан зохион байгуулж, албан хаагчдыг идэвхитэй оролцуулах болон бусад дотоод ажлын талаар үүрэг даалгавар өгөв.
Хурлын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Төрийн албан хаагч бүр ил тод, хариуцлагатай, авлигаас ангид байж, нэг багийн зарчмаар хамтран ажиллах нь чухал” хэмээн онцоллоо.

Холбоотой мэдээ

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
Монгол Улсын заан цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Өнөөдөр Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдрөөс Хүй долоон худаг руу галт тэрэг явж байна
Үндэсний их баяр наадмын нээлтийг дэлхийн 5 хэлээр анх удаа шууд дамжууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна
Үндэсний их баяр наадам эхэллээ
Хүйн долоон худагт 841 алба хаагч, 30 морьт эргүүл ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он