Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/06

Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 км урт Туулын хурдны замыг барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” компани ажиллаж байна.

Тус төслийн үндсэн кемпийн барилга угсралтын ажил болон бүтээн байгуулалтын явцтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан, нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар өнөөдөр танилцаж, байршил дээр нь ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Үндсэн кемп буюу нийт ажилчдын байрлах байр, оффисын барилга болон дам нуруу угсрах үйлдвэр баригдаад явж байна. Кемпийн барилгыг сэндвичээр 10 мянган ам.метр талбайд барина. Өнөөдрийн байдлаар 4500 ам.метр бетонон суурь цутгалтыг хийж дууссан. Бүх дам нуруу цутгах талбайг тэгшлээд бэлтгэсэн. 2000 ам.метр талбайн цутгалтыг маргааш дуусгана. Ингэснээр кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувьтай явж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан “Ажил гүйцэтгэхийн тулд тэгшилж, дайргаар хучсан түр зам буюу технологийн замыг 32 км урт барина. Өнөөдрийн байдлаар 17 км замыг барьж дууссан. Гол дээгүүрх гүүрэн байгууламжийн суурийн ажил, дам нуруу угсрах, тээвэрлэхэд уг түр замыг ашиглана.

Гүйцэтгэгч компаниас талбай дээр 120 инженер, техникийн ажилтан ажиллаж байгааг онцоллоо. Түр байгууламжийг барьснаар өвлийн саруудад гүүрэн байгууламжийн дам нуруу цутгалтыг дуусгаж, ирэх гуравдугаар сараас үндсэн барилга угсралтын ажлыг эхлүүлэх аж. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын хүрээнд 9.8 км урт гүүрэн байгууламж барих бөгөөд хамгийн урт гүүрэн байгууламж нь Яармагийн гүүрнээс Маршаллын гүүр, Цэцэрлэгт хүрээлэнгийн урдуур 7.2 км үргэлжилнэ. Гүүрэн байгууламжуудын өндөр 14-21 метр байна. Харин Яармагийн гүүр давах хэсэгт ган хийцлэлтэй 65 орчим метр урт дам нурууг суурилуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Морьт барилдааны төрөлд Монголын баг гурван хүрэл медаль хүртлээ
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Гадаад: Хятадын нүүрсний импорт буурч магадгүй
“Монжура” тариаг их хэмжээгээр улсын хил нэвтрүүлэхийг завджээ
Гадаад: Сибирийн байгалийн хийн хоолойн төслийн асуудлаарх хоёр талт уулзалтаас ямар ч ахиц гарсангүй
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Гадаад: “Apple” компани энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна
Цэцэрлэгийн II шатны бүртгэл эхэллээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он