Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

ЭМЯ: Эмч нарын цалинг татвар, шимтгэлээс чөлөөлнө

2025/10/28
Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний нөхцөл байдал, нэмэгдүүлэх боломжийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдлаа.
Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний нөхцөл байдал, нэмэгдүүлэх боломжийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөл яг одоо хуралдаж байна. 
Эрүүл мэндийн салбарынхны цалинг татвараас чөлөөлөх эсвэл хойшлуулах саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахаар болов. Энэ нь цалинг 3.5 сая төгрөгт хүргэх хүртэлх хугацаанд  авч болох арга хэмжээ гэж үзлээ. Гал унтраах төдий шийдвэр мэт боловч  цалинг 3.5 сая төгрөгт хүргэх чадалтай болж эдийн засаг тэлтэл авч болох арга хэмжээ юм гэсэн саналыг Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд дэмжив.  Өнөөдрийн саналыг Засгийн газарт танилцуулахад бэлдэж бүх төрлийн нарийн тооцооллыг богино хугацаанд хийх юм. 
Үндсэн цалинг 10% нэмэхэд 127.5 тэрбум
Үндсэн цалинг 15% нэмэхэд  201.3 тэрбум
Үндсэн цалинг 20% нэмэхэд 235.2 тэрбум
Үндсэн цалинг 30% нэмэхэд 343 тэрбум
Үндсэн цалинг  дунджаар 3.500.000 төгрөг болгоход 1.3 их наяд төгрөг шаардлагатай болох тооцоолол байна.  
Ажил хаях талаараа мэдэгдэл хийсэн эрүүл мэндийн салбарынхны төлөөлөлтэй эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн гурав дахь удаагийн уулзалтаа өнөө өглөө талбай дээр хийсэн. Үргэлжүүлээд ЭМДҮЗ /Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл/ -ийг ээлжит бусаар хуралдуулав. Яг одоо харин Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж байна. Эдгээр хуралдаанууд бүгдээрээ салбарын ажилчдын цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэхэд гарц хайж, нөхцөл байдлыг судалж, олон нийтэд ил болгох зорилготой юм. 
Ирэх оноос эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг 10- 15 хувь нэмэх шийдвэр гарсан ч 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагаа салбарын төлөөлөл тавьж суулт зарласаар байгаа төдийгүй ажил хаялт хийхээ өнөө өглөө мэдэгдээд байгаа юм. 
Эрүүл мэндийн салбарт түүхэндээ ажил хаялт болж байсан тохиолдол байгаагүй ба салбарын төлөөллийн эхлүүлсэн суулт шинэ түүх бичиж, ажил хаялтыг эхлүүлэх эсэх эмзэг нөхцөл байдал үүсээд байна. 
Засгийн газар, Эрүүл мэдийн яамны зүгээс цалин нэмэхийг дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж уулзалтуудыг хийж, шийдвэрүүдийг гаргасан ба боломжит нөхцөл байдалдаа тааруулаад 15 хувиар үндсэн цалинг нэмээд цаашид үе шаттайгаар нэмэх боломжтой гэж байгаа юм. Хэдийгээр 15 хувь нэмнэ гэж байгаа боловч ур чадвар, ажилласан жил, зэргийн нэмэгдэл гэх мэт найм хүртэлх нэр төрлийн дагалдах нэмэгдлийг тооцуулахад 31 орчим хувиар цалин нэмэгдэх аж. Нэг эмч, эмнэлгийн ажилтан найман төрлийн нэмэгдлээс хамгийн багадаа 2-3 -ыг нь үндсэн цалин дээрээ нэмэгдүүлж авдаг байна.
Сүүлийн 5 жилийн байдлаар эрүүл мэндийн салбарын цалин хөлсөд дараах өөрчлөлтүүд гарсан байна. Үүнд:
2022 оны 107 болон 488 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын болон Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 8%-13%-иар 2 удаа; 
2023 оны 241 дүгээр тогтоолоор 27%-45%-иар 1 удаа, 
2024 оны 128 болон 238 дугаар тогтоолоор 6%-20%-иар 2 удаа тус тус нэмэгдүүлсэн байна. 
2019 онтой харьцуулахад өнөөдрийн байдлаар ТҮЭМ /төрийн үйлчилгээний эрүүл мэнд/ зэрэглэл дунджаар 1.7-2.0 дахин, ТҮ /төрийн үйлчилгээ/ зэрэглэл дунджаар 1.8-1.9 дахин өссөн байна. 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ 
2025.10.27

Холбоотой мэдээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн авч уулзлаа
“Улаанбаатар метро” төслийн “2+2” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд боловсруулсан төслийн илтгэлээ танилцууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн авч уулзлаа
“Улаанбаатар метро” төслийн “2+2” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд боловсруулсан төслийн илтгэлээ танилцууллаа
Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
Зохион байгуулалттай үйлдсэн хар тамхины хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
ЗГ: “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлнэ
Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв
ЗГ: "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлнэ
Хилийн боомтуудын амрах хуваарь гарчээ
Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээн 6 сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Тайванийн тайпэйн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраас ГССҮТ-д тэргэнцэр, туслах хэрэгслийг хандивлалаа
Хангайн бүсийн Хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт Арвайхээр хотод болж байна
Их хэмжээний хахууль авсан хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он