Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

2025/10/23

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны 162 га талбайд хэрэгжиж буй.

Уг дэд төвд 30 мянга орчим хүн ам амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт 6463 айлын орон сууц барих юм. Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тус дэд төвд 20 айлын үйлчилгээтэй орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, бизнес инкубатор төв, 50 айлын орон сууц, 35/10кВ дэд станц зэргийг ашиглалтад оруулаад байна. Үерийн хамгаалалтын далан, тохижилтын ажлууд дууссан. Мөн 2.4 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд 91 хувьтай байна.

  • 650 суудалтай спорт цогцолбор 85 хувь
  • Гал унтраах аврах ангийн барилга угсралт 59 хувь
  • 240 ортой хүүхдийн цэцэрлэг 42 хувь
  • Олон нийтийн хөгжлийн төвийн барилга угсралт 38 хувийн явцтай байна. 

Орон сууцжуулах төслийн хувьд Баянхошуу дэд төвийн эхний үе шатанд нийт 462 айлын 13 блок орон сууц барихаар ажиллаж байна. Тус ажлын хүрээнд есдүгээр сард Баянхошуу дэд төвийн B15 талбарт баригдсан 110 айлын 4 блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Өнөөдрийн байдлаар бусад талбарын барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодруулбал, тус дэд төвийн B13-1 талбарт 150 айлын орон сууцны барилга угсралтын ажил 67 хувьтай, B13-2 талбарт 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 50 гаруй хувьтай байна. Харин хамгийн сүүлд эхэлсэн B13-3 талбарт 126 айлын орон сууцны гүйцэтгэгчийн ажлын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа юм.

Уг төсөл нь орлогод нийцсэн “ногоон” шийдэл бүхий орон сууцуудыг төлөвлөснөөрөө онцлог бөгөөд цахилгаан болон усны хэрэглээг хэмнэх ухаалаг системээр тоноглогдсон. Үүний үр дүнд эдгээр орон сууцанд амьдрах иргэдийн эрчим хүч, усны хэрэглээ энгийн орон сууцтай харьцуулахад 20-30 хувиар хэмнэгдэх боломжтой юм.

Холбоотой мэдээ

ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ
ЗГ: БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгав
Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүлжээ
ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ
Чингэлтэй дүүргийн эрт илрүүлэг оношилгооны төвийн нээлт боллоо
ЭМЯ: Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар авч нас барлаа
Албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах 97 гомдол, мэдээллийг хянан шалгав
Нийслэлийн өмчийн харилцааны газар 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан
А.Баяр: Ирэх онд зам тээврийн осолд хүүхэд өртөж буй тохиолдлыг эрс бууруулна
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он