Сэтгэгдэл 0
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

Цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдын суралцах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор ЧД-ийн 16 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 ортой цэцэрлэг барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Тус цэцэрлэг нь бүлгийн анги танхим, багш ажилчдын өрөө, дуу хөгжим, гимнастикийн өрөө, гал тогоо, эмчийн өрөө, хувцас солих өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Энэ бүтээн байгуулалтын ажлыг “Танан цамхаг” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.