Сэтгэгдэл 0

“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 74 кг-ын жинд зодоглосон Эрдэнэбатын Төгсжаргал, өчигдөр Албанийн бөх, “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальт, Европын аварга Чермен Валиевт ялагдсан билээ.
Албанийн бөх финалдсан учир Э.Төгсжаргал дагаж барилдахаар болсон.
Улмаар Бельгийн Ибрахим Велиевтэй хүч сорьж, 11:4 оноогоор буулгаж авав.
Э.Төгсжаргал тун удахгүй АНУ-ын тамирчин, залуучуудын дэлхийн аварга Дэвид Карртай барилдана гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.