Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

БНСУ-ын Хөгжлийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын хүнд үйлдвэрийг хөгжүүлэх стратеги боловсруулав

2025/09/09
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНСУ-ын Хөгжлийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “2024-2025 оны Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан “Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги” төслийн эцсийн тайлангийн хэлэлцүүлэгт оролцлоо.
 
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжлийн бодлого, стратегийн хүрээнд баримтлах чиглэл, хөрөнгө оруулалт татах төлөвлөгөө болон аж үйлдвэрийн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө зэрэг асуудлаар санал солилцов.
 
Тус хөтөлбөрийн хүрээнд дээрх чиглэлээр судалгаа хийж, тодорхой төлөвлөгөө боловсруулан олон талын оролцоог хангаж хэлэлцүүлэг өрнүүлэв.
 
Энэхүү судалгааны тайлан нь бодлого боловсруулагч, хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад чухал суурь мэдээлэл өгөхөөс гадна үйлдвэрлэл, технологийн парк байгуулахын давуу тал, хөрш болон бүс нутгийн эрэлт, дотоодын зах зээлийн хэрэгцээ, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөмжийг багтаажээ.
 
Судалгаагаар, Монгол Улс ган, зэс зэрэг ашигт малтмалын нөөцдөө тулгуурлан хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бүрэн боломжтойг тодотгож, боловсруулах үйлдвэрлэл хөгжсөнөөр 5–10 жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ 11,000 ам.доллар хүрэх тооцоо гарсан байна. Мөн боловсруулах үйлдвэрт оруулсан 1 ам.доллар нь 1.5–1.8 ам.долларболж өсөх боломжтой гэж дүгнэжээ.
 
Гэхдээ хүнд үйлдвэрлэл, үйлдвэрлэл-технологийн паркийг хөгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчин хамгийн том сорилт болох учраас урьдчилан бодлогын арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна.
 
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Манай улсад хүнд үйлдвэр дорвитой хөгжөөгүй ч бусдын сайн туршлага, шинэ технологийг нутагшуулж, бусад орны хүндрэлээс суралцан тойрч гарах боломжтой” гэв.
 
Харин Солонгосын Хөгжлийн хүрээлэнгийн Аж үйлдвэрийн бодлого судлалын хорооны гишүүн, төслийн удирдагч Сун Ён Гван “Солонгос улсад ашигт малтмалын нөөц байхгүй ч боловсруулах үйлдвэрийн арвин туршлагатай. Энэхүү судалгаа хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх болно” хэмээн тодотголоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

Холбоотой мэдээ

БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулна
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгийн хэргийн хамсаатан "Ванхүү" ХХК, Б.Боролзойхүү өөр хүнд бас хахууль өгчээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулна
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгийн хэргийн хамсаатан "Ванхүү" ХХК, Б.Боролзойхүү өөр хүнд бас хахууль өгчээ
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Байтаг боомтыг гурван хоног түр хаана
Б.Баастын нэрэмжит сургуулийн газрыг охиндоо бэлэглэсэн хүнд хариуцлага тооцуулна
Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
“Nationalgeographic”: Чингис хааны оршуулгын газар нууцлаг хэвээр бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүнийг шийдэж чадах уу?
Гадаад: Бразилын шоронгоос оргосон гэх украин эр Монгол иргэнийг залилжээ
Замын-Үүдийн Гаалийн ахлах байцаагч Б.Болормаад хорих ял шийтгэв
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
“Гацуурт”-ын Л.Чинбат таван адуу дайраад өөрөө гэмтсэн гэв үү

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он