Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Хэт чанга дуу чимээтэй тээврийн хэрэгслүүдийн стандартын түвшинг хэмжлээ

2025/09/05

Нийслэлийн нутаг дэвсгэрт шөнө, оройн цагаар мотоцикл болон том оврын автомашины дуу чимээ хэт чанга, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа талаар иргэд шүүмжилдэг.

Тэгвэл хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгслийн стандарт, дүрэм журмыг мөрдүүлэх, жолоочдод соёлтой хэрэглээг хэвшүүлэх үүднээс НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайханаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн оройн цагаар хөдөлгөөнд оролцохдоо хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй мотоцикл болон хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгслийн дуу чимээний түвшинг зориулалтын тусгай багажаар хянаж, шалгалт хийлээ.

Тодруулбал, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч Г.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар, “Авто тээврийн үндэсний төв” -ийн БГД-ийн Техникийн хяналтын үзлэгийн инженер Г.Батболд, Монголын Автомашин мотоциклийн спортын мэргэжлийн  нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Жигмэддорж болон Тээврийн цагдаагийн албаныхан оролцож ажиллав. Шалгалтын явцад ялангуяа мотоциклтой жолооч нар шаардлагагүй буюу хөдөлгөөнд оролцоогүй зогсож байхдаа хаазлах, зогсоол болон орон сууцны хотхон, хороолол дотор хаазлах, нэмэлт яндан тавих зэрэг зөрчлүүд илэрч байлаа. Тээврийн цагдаагийн албанаас хэт чанга дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийх, холбогдох зохицуулалтыг хийснээс хойш энэ төрлийн үзэгдэл эрс багассан гэдгийг онцоллоо.

НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн дарга Г.Батсайхан: Нийслэлийн хэмжээнд хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалтыг хийж байна. Гол нь хянаж шалгахаас илүүтэйгээр жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо ухамсартай, соёлтой оролцохыг уриалж байна. Ялангуяа мото унаж буй залуус шаардлагагүй тохиолдолд хэт чанга дуу чимээ гаргахгүй байх, замын хөдөлгөөний дүрэм журмаа барьж бусдынхаа амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нь чухал юм. Гоёо биш хэрэглээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Спортын ч юм уу арай мэргэжлийн түвшний сонирхолтой залууст зориулалтын тусгай талбайг гаргаж өгөхөөр ажиллаж байна. Харин мото унаж буй жолооч нарын хувьд үнэмлэх, бичиг баримтын асуудал харин бараг гарсангүй. Залуус маань их хариуцлагатай болсон байна.

НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн гишүүн Б.Хуягбаатар: Бид хяналтын шалгалтаа зөвхөн мото гэлтгүй нийтийн тээврийн автобуснуудад хийж үзлээ. Стандартад заасан түвшингээс харьцангуй бага дуу чимээ гарч байна. Ер нь нийтийн тээврийн автобуснууд сайн шинэчлэгдсэн. Ер нь нийслэлд явж буй бүх л төрлийн тээврийн хэрэгсэл дуу чимээ багатай, стандарт нормоо бариад явчихвал иргэд ч тайван амгалан амьдрах боломж бүрдэх юм.

Авто тээврийн үндэсний төвийн БГД-ийн Техникийн хяналтын үзлэгийн инженер Г.Батболд: Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэл бүрийн дуу чимээний дээд түвшинг стандарт, дүрэм журмаар тодорхой болгосон. Тухайлбал, суудлын авто машин, мотоцикл 1991 он хүртэл үйлдвэрлэгдсэн бензин хөдөлгүүртэй бол дуу чимээний түвшин 80Дб, дизель 86Дб бол 1991 оноос хойш үйлдвэрлэгдсэн суудлын авто машин, мотоцикл бензин 74Дб, дизель 75Дб байна гэж заасан. Автобус 80-86Дб, ачааны авто машин 80-88Дб гэж дуу чимээний түвшинг заасан. Тэгвэл өнөөдөр хяналт хийж ажиллахад мото төрлийн тээврийн хэрэгслүүдийн ихэнх нь дуу чимээний түвшин 95-115Дб хүрч байна. Энэ бол хүчин чадал өндөртэй мотор тавих, зогсож байх үедээ хаазлах зэрэг тохиолдолд гарч буй түвшин. Стандартаа бариад явах бүрэн боломжтой. Стандартаа зөрчинө гэдэг амь насаа аюултай байдалд оруулж байна л гэсэн үг. Манай төвд сүүлийн үед мото, сурронтой холбоотой ослын дуудлага их бүртгэгдэх болсон.

Монголын Автомашин мотоциклийн спортын мэргэжлийн  нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Жигмэддорж: Холбооны зүгээс ч тэр, залуус хоорондоо ч тэр дотоод сүлжээгээрээ аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг уриалж байгаа. Залуус маань гэрэл, дохио зэрэг аюулгүй байдлыг бол маш сайн хангаж хөдөлгөөнд оролцож байна. Цаашдаа хэт чанга дуу чимээг багасгах, шөнө оройн цагаар иргэд амарч байхад бусдадаа хүндрэл учруулахгүй байх талаас анхаарч хамтарсан ажлын хэсэгт ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ

ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
Улсын Их Хурлын 2025 оны Намрын ээлжит чуулган өнөөдөр өндөрлөв
ГССҮТ, БНСУ-ын эмч нарын баг нурууны мэс засал эмчилгээг микроскоп ашиглан амжилттай хийлээ
ЗГ: БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг сунгав
Монгол Улс 2025 онд 94.6 сая тонн нүүрс, 2.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж төлөвлөсөн зорилтоо давуулан биелүүлжээ
ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ
Чингэлтэй дүүргийн эрт илрүүлэг оношилгооны төвийн нээлт боллоо
ЭМЯ: Найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар авч нас барлаа
Албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах 97 гомдол, мэдээллийг хянан шалгав
Нийслэлийн өмчийн харилцааны газар 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан
А.Баяр: Ирэх онд зам тээврийн осолд хүүхэд өртөж буй тохиолдлыг эрс бууруулна
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он