Сэтгэгдэл 0

Есдүгээр сар тарваган тахлын эгзэгтэй, тахал ихээр гарах магадлалтай үе тул дараах зөвлөмжийг анхаарна уу.
Үүнд:
1. Тарваганы түүхий дотор эрхтэнийг хэрэглэхгүй байх (ямарч өвчин, хуучийг эдгээх нөлөөгүй гэдгийг анхаарах)
2.Тарваганы түүхий мах, дотор эрхтэн, арьсыг зарж борлуулахгүй, худалдан авахгүй байх (тахлын нян, бактерийг хамгийн ихээр агуулсан байдаг)
3.Тарваганы сэг зэм, үхдэл, дош, нохой барьсан тарваганд гар хүрэхгүй, өвчихгүй байх (тахлаар өвчилсөн байдаг тул)
4. Тарваганы махыг хөлдөөж хадгалахгүй байх,
5.Тарвага агнахгүй, арьсыг өвчихгүй, хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэлцэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.