Сэтгэгдэл 0
Монголд $600 сая оруулсан USAID-ийг хянан шалгаж, татан буулгахаар ярьж байна
Доналд Трамп Ерөнхийлөгч болмогцоо “Америкийг дахин аугаа болгох” мөрийн хөтөлбөрөө биелүүлэхээр маш олон ажлыг зэрэг өрнүүлж байгаа нь дэлхий даяар оволзсон их хөдөлгөөн болов. Түүний ажлын эхний ээлж бол дотоодын аюулгүй байдлыг хангахын тулд улс төрийн цэвэрлэгээ явуулах байж таарлаа. Ийн нэрлэсний учир нь өнгөрсөн жилүүдэд АНУ-ын хэтэвчнээс алдагдсан асар их хөрөнгийг нөхөх, цоорхой шуудай шиг эдийн засгийн үргүй зардлыг нэн даруй таслан зогсоож, нөхөөсний үр ашгаар дотоодын нөхцөл байдлыг сайжруулахад чиглэж байна. Энэ их хүчтэй давалгааны нэг нь дэлхий даяар бараг нэгийг сонсоогүй хүн байхгүй гэж болох USAID. АНУ-ын төрөөс дэмжлэгтэй, нийт төсвийн 1%-тай тэнцэх хөрөнгийг жил бүр дэмжлэг болгон авдаг Олон улсын хөгжлийн агентлагийн данс тооцоог ухсанаар тус газрыг татан буулгахад хүрсэн. Жишээ нь, USAID өнгөрсөн жил л гэхэд 42 тэрбум долларын хөрөнгө оруулалт авчээ.
Мьянмарын сөргөлдөөн, Хятадын хүний наймаа, Тайланд дахь дүрвэгчдийн эрүүл мэндийн халамж, Төвдийн байгаль хамгаалахаас өгсүүлээд Монгол Улсын хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх зэрэг олон арван мянган төсөл, хөтөлбөрийн хувь заяа хэрхэх нь тодорхогүй хүлээгдэж байна. Томоохон агентлагуудын дансны дэвтрийг сөхөж, завхралыг зогсоох ажлыг явуулж буй эх сурвалжууд USAID нь олон улсын хэдэн зуун мянган төрийн бус байгууллагаар дамжуулан АНУ-ын төсвийн хөрөнгийг захиргаа, замбараагүй зарцуулж байна гэж мэдэгдсэн. Гэвч тэр мөнгө зорилтот хүмүүстээ хүрдэггүй, авлигыг хөхиүлэн дэмжиж, хулгайлд автагдсан гэж үзэж байна. Үүгээр ч зогсохгүй нэлээд ноцтой мэдээллүүд хөвөрч буйн дотор биологийн зэвсэг бүтээх ажил санхүүжүүлсэн, тагнах чагнах ажиллагаа явуулсан зэрэг багтана. Зарим хэвлэлээр дэлхий даяар хөл хорионд оруулсан Корона вирус анх гарсан БНХАУ-ын Ухань хотын биолиогийн судалгааны лабораторитой холбоотой ч гэж сэрдэж байна. Зарим дансны гүйлгээгээр ч үүнийг батлах боломжтой ч гэж байх шиг байна.
Дээр дурдсан олон үндэслэлээр USAID-ийн санхүүжилтийг түр хугацаагаар хааж, удирдлага, ажилтан, алба хаагчдыг ажлаас нь түдгэлзүүлээд байгаа. Дэлхийн олон орон дахь салбарт ижил нөлөөлж, бүгдэд нь цалингүй амралт олгожээ.
Үйл ажиллагаа, санхүүжилт зогссоноор хамгийн эхэнд дурдсан олон газар хүмүүнлэгийн хямрал нүүрлэх эрсдэл айсуй. Одоогоос хоёр жилийн өмнө АНУ-ын Конгресс Олон улсын хөгжлийн агентлагт улсын төсвөөс 68 тэрбум ам.доллар тусгаж, түүнээс зургаан тэрбумыг нь Зүүн, Өмнөд, Төв Азийн орнуудад төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулжээ. Гол хүлээн авагчид нь Афганистан, Бангладеш, Непал, Филиппин орнууд бөгөөд ардчиллыг сурталчлах, хүний амь аврах үйлс, орон байраар хангах асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Зарим орон, тухайлбал БНХАУ-ын тухайд орон нутгийн Засгийн газрын хэт эмзэг сэдвүүдэд анхаарал тавихад хөрөнгө зарцуулсан нь хууль, хүний эрхийн хамгаалал, хөгжилд чиглэж байлаа.
Харин Тайвань, Филиппинд цэрэг бэлтгэх, цэргийн үйлчилгээ үзүүлэх, тоног төхөөрөмжийн зээл хэлбэрээр туслалцаа үзүүлжээ. Төрийн департаментийн Гадаадын цэргийн санхүүжилт нэрээр Тайваньд 140 сая доллар, Филиппинд 40 сая доллар олгосон дүн байна. Д.Трампын захирамжилсны дагуу хэргийг хянан хэлэлцэх 90 хоногийн хугацаанд USAID-ийн шүүсийг нэлээд сайн шахаж, үйл ажиллагааг нь бүр мөсөн зогсоох эсэхийг шийдвэрлэнэ. Мөн энэ хугацаанд АНУ-ын өмнөх засгийн үед агентлагийн мөнгөөр “танасагласан” эрхэмүүдээс нэлээд хэд нь торны цаадахыг зорино гэх мэдээлэл цацагдаж байгаа ч одоогоор нэр тухайлан хэлэх боломжгүй байгаа юм.
Монгол Улсын тухайд USAID 1990-2022 оны хооронд нийт 600 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд зун, ган гачигт нэрвэгдсэн малчдын амьжиргааг дэмжих, ковидын үеэр болон түүний дараах эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, жижиг дунд бизнес хөгжүүлэх гээд нийгэм, нийтийн амьдралд дэм үзүүлэхэд дээрх хөрөнгийг зарцуулсан. Сүүлийн үед Монгол Улсын эрчим хүчний салбарыг дэмжих үйл ажиллагааг түлхүү анхаарч байгаа. Энэ чиглэлийн төслийг аль 1990 оноос хэрэгжүүлж ирсэн аж.
USAID нь АНУ-ын Гадаад бодлогын хилийн чанад дахь хамгийн өндөр ашиг сонирхол бүхий цэгүүдэд хүрэх стратегийн хөрөнгө оруулалт боловч хэт ардчилах бодлогын хүрээнд явцуу хэлбэрт шилжиж, эцэстээ алаг хядлага, авлига, үйл олноор хөнөөх зэвсэглэл, цэргийн хэрэг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэр болон хувирсан нь үндсэн зарчимтайгаа эрс зөрчилдлөө гэж Д.Трампын засаг захиргаанаас тайлбарлаж байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.