Сэтгэгдэл 0

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны тарифын бодлого алтны ханшид нөлөөгөө тусгаж үнийн хувьд түүхэн дээд амжилт тогтоолоо. Үнэн хэрэгтээ засаг захиргааны бодлогоос илүүтэй бодит байдлыг тусгаж авсан Дональд Трампын эргэж буцсан шийдвэр л алтны ханшийг өдөөсөн хэрэг. Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч, Мексикийн Ерөнхийлөгчтэй утсаар ярьж тарифын бодлогоо эргэн харж, нэг сараар хойшлуулахаар тохиролцсон тухай мэдээллийн дараа алтны ханш унц тутамдаа 2830.74 болж баасан гарагт тогтоогоод байсан дээд амжилтаас 1.2% илүү гарсан юм.
Тохиролцооны цаана
Дональд Трампын засаг захиргаа хөрш зэргэлдээ Мексик, Канад зэрэг улсуудад тарифын хатуу бодлогой баримтлах нь инфляцыг хөөрөгдөх, эдийн засгийн дунд хугацааны хямралд хүргэж магадгүй гэж шинжээчид анхааруулсаар байв. Харин Трампын хувьд “Америкийг эргэн аугаа үндэстэн” болгох, санаачилга, хүнсний бүтээгдэхүүн болон бусад салбараас энэ хоёр улсаас хэт хамаатай байх бодлогын үндэс нь тарифын бодлого гэж зөрсөөр байсан. Гэвч Дональд Трамп энэ хоёр улсад тавих тарифын бодлогоо нэг сараар хойшлууллаа. Тохиролцооны хариу болгож Канад улс АНУ-тай хиллэдэг хилийн бүс нутгуудад хяналт тогтоож хууль бус наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтын хүчин чармайлт гаргахаар болов. Харин Мексикийн тухайд хууль бус цагаачлал, хар тамхины наймааны хил дамнасан сүлжээг таслан зогсоохын тулд хилийн хамгаалалтыг чангатгаж, Үндэсний гвардын 10 мянган цэрэг байршуулахаар боллоо.
Хятадыг үл тоов
Доналд Трамп хөрш орнуудтайгаа тохиролцсон ч Хятад төлөвлөгөөнд байсангүй. Монголын цагаар өнөө шөнийн 00:00 цагаас АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн тариф онооно. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч долоо хоногийн сүүл хүртэл АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-ын даргатай холбоо тогтоохгүй гэж мэдэгдсэн. Энэ нь цаанаа гэдийж байгааг харуулна. Одоо оноосон хувь хэмжээг ч нэмэгдүүлж магадгүй гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч анхааруулсан. Хятадын тал ч зүгээр суугаагүй. БНХАУ-ын засаг захиргаа Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор гомдол гаргаж, хариу арга хэмжээ нэн даруй авахаа зарласан юм.
Трампын хувьд Хятад тариф зүйл биш л дээ. Эхний бүрэн эрхийнхээ эхэнд Хятадын тарифыг нэмж байв. Энэ нь одоо дэлхий дахинд “Америк-Хятадын худалдааны дайн” гэж нэршил болоод тогтчихсон. Тухайн үед 2018 оны нэгдүгээр сарын сүүлээр өвгөн Трамп Хятадын нарны хавтан болон угаалгын машинд 20-50 хувийн татварыг шатлан тогтоож байв. Цаад агуулга нь АНУ-ын нарны хавтангийн импортын 8 хувийг, угаалгын машины импортоос 1.1 тэрбум ам.доллароор хэмжигдэх орлогыг Хятад улс олж байсан болохоор тариф тогтоосон хэрэг. Цаашлаад гуравдугаар сард нь гангийн бүтээгдэхүүнд 25, хөнгөн цагаанд 10 хувийн татвар тогтоосон. Харин Хятадын тал хоёр сар хүрэхгүй хугацаанд хариу арга хэмжээг авч АНУ-ын 128 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25, түүхий эдийн бүтээгдэхүүнд 15 хувийн татвар оноохоор болсон билээ. Трампын засаг захиргааны эхний бүрэн эрхийн хүрээнд үр дүнд хүрээгүй энэ байдал Байдены үед ч дорвитой шийдэлд хүрсэнгүй. Дональд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр “Байден худалдааны дайныг шийдэж чадахгүй, чухам би л чадна” гэж байсан нь АНУ-ын дотоодод ч, Хятадын талд ч найдвар төрүүлж байсан юм. Гэвч үгүй байж.

Худалдааны дайн хэрхэн нөлөөлөх вэ?
Трампын худалдааны дайн дэлхийн хоёр дахь том эдийн засагтай л өрнөж байсан бол одоо хүрээгээ тэлээд хөрш хоёр оронтойгоо тэмцэлдэх болсон. Гэвч энэ нь ердөө нэг хоёрхон улсын хоорондын асуудал биш юм. Японы сангийн сайд Като Кацүнобү NHK телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид эдгээр тариф дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж болзошгүйд маш их санаа зовж байна” гэдгийг дурдсан юм. “Их 7”, “Их 20” гишүүн орнуудын зарим улс орнууд ч ийм байр суурь илэрхийлж байгаа. Япон, Солонгос, Европын холбоо болон түүний гишүүн орнууд хэрхэн ямар бодлого баримтлах вэ гэдгээ төлөвлөж байна.
Гэвч худалдааны дайн Монгол Улсад хэрхэн нөлөөлөх бол. Нийт экспортын 91.4%, нийт импортын 40.2% нь Хятадаас хамааралтай манай улс энэ цаг үед ямар бодлого баримтлах вэ? Ялангуяа түүхийн эдийн салбарын гүйцэтгэл энэ оны хэмжээнд байж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Нийт экспортын хэмжээ 91.4 хувийг Хятад эзэлдэг агаад үүний дийлэнхийг түүхий эд эзэлдэг манайх шиг улс гадаад худалдаагаа хэрхэн өргөжүүлэх вэ гэдгийг бодох ёстой. Ёстой гэдгийг би ч хэлээд байгаа юм биш, дэлхий дахины байдал, өнгөрсөн 7 жилийн худалдааны дайны үйл явц харуулна...

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.