Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Шүгэл үлээгч

Ерөнхий сайд “Франц пресс”-т юу ярив | Онцлох гурван зүйл

2025/01/22
Францын хэвлэл мэдээллийн “Франц Пресс” агентлаг өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурийг нийтэлжээ. Тэрбээр тус агентлагт байр сууриа илэрхийлэхдээ Доналд Трампын засаг захиргаатай хэрхэн хамтрах, ОУЭШ-ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тухай болон цаашид барууны улс орнуудтай хэрхэн хамтрах талаар байр суурийг илэрхийлсэн байна. Та бүхэнд түүний байр сууриас онцолж, тодотгох гурван зүйлийг хүргэе.

Доналд Трампын засаглал ба АНУ-Монголын харилцаа

Ерөнхий сайд “Франц Пресс”-т ярихдаа Доналд Трампын тангараг өргөх ёслолыг эерэгээр хүлээн авснаа илэрхийлсэн. Хамгийн чухал нь “...түүний багтай АНУ-Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар ойр харилцаж байна” гэдгийг тодотгосон. Түүнчлэн эрчим хүч, газрын ховор элемент, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах сайхан боломж бүрдсэн гэдгийг ч нуугаагүй байна. Тэрбээр “Түний гэр бүлийнхэн манай нүүдэлчин ахуй, байгалийн үзэсгэлэнтэй танилцах зорилгоор хэд, хэдэн удаа ирж байсан. Цаашид түүний засаг захиргаатай хамтран ажиллаж, хоёр орныхарилцааг өргөжүүлнэ гэдэгт итгэж байна” гэж ярьжээ.

Монгол Улсын хувьд АНУ-тай газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах санамж бичигт 2023 онд гарын үсэг зурж байлаа. Үүнээс харвал Ерөнхий сайд ор хоосон мөрөөдөл яриагүй гэсэн үг. Өнгөрсөн гуравдугаар сард тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч айлчилсан бол наймдугаар сард нь АНУ-ын тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монгол Улсад айлчлал ч газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах асуудлыг хөндсөн гэдгийг ч олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байв.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлахыг талархан хүлээн авах бөгөөд айлчлал хийх боломж бий тухай ярьжээ. Тэрбээр хэлэхдээ “Монгол-Хятадын хооронд хоёрхон цаг нисэж байна. Хэрэв Хятадад айлчлах юм бол бид түүний айлчлалыг зохион байгуулах боломжийг эрэлхийлнэ” гэсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад илгээсэн захидалдаа тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан билээ.

Урд хөршийн нөхцөл байдал

Монгол Улсын нүүрсний экспорт 2024 онд түүхэн дээд түвшинд хүрсэн. Түүгээр ч зогсохгүй БНХАУ-ын ган үйлдвэрлэлд чухал ашигт малтмал болох коксжих нүүрсний 60 хувийг Монгол Улс хангасан гэдгийг санхүүгийн агентлагууд тодотгож байна. Энэ түүхэн цаг үед АНУ-Хятадын худалдааны дайн санаа зовних асуудал гэдгийг Ерөнхий сайд хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр “БНХАУ-ын бараанд АНУ гаалийн татвар ногдуулбал эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж санаа зовниж байна” гэжээ.

АНУ-Хятадын худалдааны дайн бүрэн эцэс болоогүйгээр барахгүй Доналд Трампын засаг захиргаа БНХАУ-ын бараанд гаалийн татвар оноох хүлээлттэй байна. Хэрэв тэгвэл Хятадтай хийх худалдааны дайн шинэ шатанд гарна. Трампын засаг захиргаа Хятадаар зогсохгүй Канад болон хэд,хэдэн улсад худалдааны татвар оноож болно гэдгээ илэрхийлсэн билээ.

 ОУЭШ болон барууны түншүүдийн харилцаа

Өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчилсан. Тухайн айлчлалыг барууны хэвлэлүүд ихээхэн эмзэг хүлээн авч, буруушаасан өнцгөөр мэдээлэл түгээж байв. Улмаар 2024 оны аравдугаар сарын сүүлээр Нидерландын Гааг хотод байрлах Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/-ийн ээлжит хуралдаанаар Монгол Улсыг гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Монгол Улсын хувьд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан ч ОУЭШ үүнийг нь хэрэгсэхгүйгээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Франц-Пресс”-т ярихдаа “Бид ОХУ-аас эрчим хүчний хараат” гэдгийг онцлоод “Хэрэв Монгол Улс... Владимир Путиныг айлчлах үеэр нь баривчилсан бол ОУЭШ-т хэрхэн хүргэх байсан бэ” гэжээ. Түүнчлэн барууны түнш орнууд Монгол Улсыг хоёр хөрштэйгөө хатуу байр суурьтай байхыг шаардахын оронд илүү бодитой, үр дүнтэй туслалцаа хэрэгтэй гэдгийг ч онцолсон байна. Тэрбээр ярихдаа “Эдийн засгийн хувьд хөршөөсөө хараат байдлыг бууруулах”-ын тулд хамтран ажиллахыг уриалаад “Бид барууны улс орнуудаас илүү бодит, нүдэнд харагдахуйц тусламж авахыг хүсэж байна” гэжээ.
 

Холбоотой мэдээ

Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж ХХААХҮЯ үзэж байна
Дорнод аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай гэж ХХААХҮЯ үзэж байна
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 73 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт 5 компани шалгарлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК наймдугаар сард 2.9 сая тонн нүүрс борлуулав
Нэгдүгээр эмнэлэг 100 жилийн ойгоо угтан дэлхийн шилдэг технологи “х50 халдваргүйжүүлэх төхөөрөмж“-ийг нэвтрүүллээ
ХӨСҮТ-ийн эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулжээ
"Алтанбулаг" боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3, ачаа тээврийн урсгал 4 дахин нэмэгдэх боломжтой боллоо
Тийболын Азийн аваргын мөнгөн медальт баг тамирчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ
Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
Өнөөдөр улсын бүртгэлийн дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Дорнод аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүсчилж зохион байгуулахыг даалгав
Нөөлөг салхины улмаас барилгуудын дээвэр, айлуудын гэр нурсан байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он