Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Халуун цэг

Турк улсад гашуудал зарлав

2025/01/22
Туркийн Болу мужид үйл ажиллагаа явуулдаг Карталкаяа амралтын газрын зочид буудалд гал гарсан талаар орон нутгийн хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар 76 хүн амиа алдаж, 51 хүн гэмтэж бэртсэн гэх харамсалтай мэдээг тус улсын Дотоод хэргийн сайд Али Ерликаяа өгчээ. Хохирогчдын ихэнх нь хүүхэд бөгөөд нийт амиа алдсан хүний 52-ынх нь хэн болохыг олж тогтоож, ар гэрийнхэнтэй нь холбогдсон гэж А.Ерликаяа мэдээлэв.

Галын улмаас үүдсэн эмгэнэлт явдалтай холбогдуулан Туркийн Ерөнхийлөгч Режип Таип Эрдоган лхагва гарагийн гашуудлын өдөр болгон зарлажээ. Тэрбээр Х платформ дахь хаяг дээрээ “Өнөөдөр бол улстөржих бус эвлэн нэгдэх, нэгнээ түшиж өнгөрөөх чухал өдөр юм. Хэргийн эзнийг заавал олж, хариуцлага тооцно” хэмээн бичжээ.

Хавцлын ирмэг дээр барьсан 12 давхар зочид буудлын дулаалгын материал шатамхай чанартай тул гал унтраахад нэлээд хүндрэлтэй тулгарсан учир үйлчлүүлэгчдийн амь насыг авран хамгаалахад хугацаа алдсан гэж онцгой байдлынхан тайлбарлажээ. Засгийн газраас тусгай баг гарган галын хэргийг шалгаж, есөн хүнийг сэжигтнээр татан саатуулсан гэж Хууль зүйн яамны сайд Ильмаз Тунц мэдээлэв.

Холбоотой мэдээ

Литва улс Беларусьтай хиллэх хилээ хаажээ
Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам”-ын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Туулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Ажлын хэсэг төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар хуралдлаа
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Ойн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
Хүний эрхийн чиглэлээр хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлов
Өнөөдөр цахим хяналтын эсрэг дэлхийн өдөр
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЗГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна
ЗГ: Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он