Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин

Литва улс Беларусьтай хиллэх хилээ хаажээ

2025/10/31

Литва улсын Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр тус улс Беларусийн талаас агаарын орон зайд байнга зөрчил үйлдэж байгаагийн улмаас хилээ хаасан байна.

Энэ нь Европын орнууд агаарын орон зайгаа хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа үед тохиожээ.

Литвын Ерөнхий сайд Инга Ругиниенегийн мэдээлэхдээ сүүлийн өдрүүдэд “хэдэн арван гелийн бөмбөлөг” Беларусийн талаас Литвын агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна. Тэрбээр “Автократ дэглэм Европын Холбоо болон НАТО-гийн тэсвэр тэвчээрийг дахин сорьж байна. Энэ бол заналхийллийн нэг хэлбэр. Бид нэгдсэн, шийдэмгий хариу арга хэмжээ авах ёстой” гэжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр Ругиниене “Манай зэвсэгт хүчин агаарын орон зайд халдсан бөмбөлгийг буудаж устгах гэх мэт бүх шаардлагатай арга хэмжээг авна. Энэ бол бид бэлэн байгаа, зөрчил гарвал хамгийн хатуу хариу өгнө гэсэн дохио юм” хэмээн мэдэгдсэн байна.

Литва хилээ хаасны дараа Беларусийн Гадаад хэргийн яам Литвид эсэргүүцлийн бичиг хүргүүлээд үүндээ “Энэ шийдвэр нь иргэдийн эрх болон чөлөөтэй зорчих эрхийг хангах зарчмыг зөрчиж байна. Беларусь улс хэлэлцээ, практик хамтын ажиллагааг дэмждэг” хэмээжээ. Энэ сарын эхээр хэдэн арван агаарын бөмбөлөг Литвын агаарын орон зайд нэвтэрсэн бөгөөд заримыг нь хууль бус тамхи зөөвөрлөхөд ашигласан гэж албаныхан үзэж байгаа юм.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Литвийн агаарын орон зайд халдсан үйлдлүүдийг “холимог заналхийлэл”, “тогтворгүйжүүлэх оролдлого”, “аюулгүй байдлын сорилт” гэж тодорхойлоод “Европ Литвитэй бүрэн эв нэгдэлтэй байна. Бид эдгээр олон давтамжтай халдлагын эсрэг хамтдаа тэмцэх ёстой” гэж мэдэгджээ.

Сүүлийн саруудад дрон болон нисэх онгоцнууд НАТО-гийн агаарын орон зайг зөрчих тохиолдлууд олширсон тул Европ өндөржүүлсэн бэлэн байдалд орсон. НАТО үүнд хариу болгон “Eastern Sentry” нэртэй ажиллагааг эхлүүлж, Зүүн Европ дахь байлдааны оролцоогоо нэмэгдүүлсэн билээ. Өнгөрсөн сард Польш улс Оросын дронуудыг агаарт устгасан нь 2022 оны 02 дугаар сард Украинд дайн эхэлснээс хойш НАТО анх удаа буудсан тохиолдол болсон юм. НАТО Москвагийн үйлдлийг “маш аюултай” гэж буруутгасан бол Оросын тал “дронууд санаатай биш, Украины цахилгаан саатлын улмаас замаасаа хазайсан” гэж хариу мэдэгджээ.

Харин энэ явдлаас хэдхэн хоногийн дараа Оросын дронууд Румыны агаарын орон зайд халдахад Румын сөнөөгч онгоцоор хариу илгээсэн байна.

НАТО мөн Оросын гурван МиГ-31 сөнөөгч онгоцыг Эстонийн агаарын орон зайг зөрчсөн гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: ГИХГ

Холбоотой мэдээ

ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан уулын 51 тарвага 188 болж өсжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан уулын 51 тарвага 188 болж өсжээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
АТГ: Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлэв
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгджээ
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байн
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Дунд болон ахлах ангийн сурагчид энэ сарын 22-ноос амарна
Алтан цомын барилдаанд Хамаг Монгол баг эхний ялалтаа авлаа
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он