Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Медиа

Өмнөд Солонгост дээрэлхүү алдартнуудаа хамгийн хатуу цээрлүүлдэг

2024/04/03
ЕБС, их сургуулийн орчинд сурагч, оюутнууд нэгнээ дээрэлхдэг хэрэг үе, үе чих дэлсдэг. Манай олны танил алдартнууд сурагч, оюутан ахуйдаа бусдыг хэрхэн дээрэлхдэг байснаараа сайрхаж, “Атаман явлаа” гэж онгирдог бол гадны зарим оронд олон жилийн өмнөх хэргийг ч сөхөж, дээрэлхүү зангийнх нь шанг чангахан хүртээж, ажил мэргэжлийн замналд нь цэг тавих тохиолдол их.

Ан Ү Жин, И Жэ Ён, И Да Ён, Ким Га-Рам, Нам Жү Хёг, Жи Ён. Тэд бол өсвөр наснаасаа дээрэлхүү загнаж, муухай аашилснаасаа болж, багаасаа, хамтлагаасаа хөөгдөж, гудамжинд гарсан Өмнөд Солонгосын урлаг, спортын одод. Тэр хэрээрээ дээрэлхүү нэр зүүж, хамгийн хүчтэй хэл аманд өртсөн хүмүүс. Тэдгээрээс хамгийн их анхаарал татсан, бүр дэлхий дахинаа зард гарсан хоёр нь И Жэ Ён, И Да Ён. БНСУ-ын эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн шигшээ багийн ихэр од. Бүхэл бүтэн улсынхаа гар бөмбөгийн ирээдүйг авч явах “Олимпийн найдвар” гэгдэж явлаа, тэд. Дээрэлхүү хэргийн хохирогчид сошиал сүлжээгээр дамжуулан зовлонгоо ярих нь сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост элбэг үзэгдэл болоод байна. Жа Ён, Да Ён хоёр дунд сургуульд байхаасаа ангийнхаа охидоо өгсүүлээд өмнүүр нь хөндөлссөн ямар ч хүүхдийг алгадах, дарамтлах, элэгдэх, гутаан доромжлох гээд есөн шидээр зовоож, багын зангаа ч тавилгүй багийнхаа гишүүдийг гар хөлийн үзүүрт зарахаас авахуулаад хурууныхаа чилээг хүссэн үедээ гаргачихдаг байжээ.

Сүүлийн үед Өмнөд Солонгосын урлаг, спортынхон хууль байгууллагууд ч тэр, шүтэн бишрэгчид ч тэр нэгэн цагт хүндэлж явсан хүмүүстээ хэтэрхий хатуу хандаж байгааг шүүмжилж эхэлснийг дурдахгүй өнгөрч болохгүй байх.

Дээрэлхүү “атаман”-уудын хэрэг дэлхийн өнцөг булан бүрд үеийн, үед гарсаар ирсэн бөгөөд хожим хатуухан хариуцлага тооцдогоороо өмнөд солонгосчууд ийнхүү алдаршаад буй. Тэгвэл бусад улс оронд энэ асуудлыг хэр нухацтай авч үздэг бол?

Алдарт дуучин Адель хүртэл дээрэлхүү сурагч охин байжээ. Түүний дарангуйллын тухай аман домог зөндөө бий гэнэ. Нэг жишээ татахад, Адель ахлах ангид байхдаа өөрийнх үзэх дуртай зурагтын цувралд дургүй гэх шалтгаанаар нөгөө ангийнхаа охиныг дэглэж, багш нарын хурлаар орж байжээ.

За, тэгээд Хилтоны гэр бүлийн шуугианы домог Парис Хилтон байна. Загвар өмсөгч, жүжигчин, дуучин гээд бүхий л салбарт тодорч явсан тэр сургуулийнхаа “Хатан хаан” бөгөөд баян гэр айлын эрх охин, төрөлхийн сэхүүн зантай Парис үеийнхээ сурагчдыг ёстой л хашрааж тавьдаг этгээд байж гэнэ. Гэхдээ тэр солонгос одод шиг багын дээрэлхүү зангаасаа бус алдартны бодлогогүй үйлдэл, замбараагүй “явдал”-аасаа болж, замналаа төгсгөсөн юм л даа.

2010 оны эхээр дэлхийн сая, сая хүний шүтээн болсон дуучин Деми Ловатог манай уншигчид ч бас танина. Уянгалаг хоолойгоороо түмнийг байлдан дагуулдаг тэр дуулдаг шигээ сайхан ааштай биш аж. Дунд сургуульд байхаасаа “атаман” зангаараа алдаршиж, ахлах сургуулиа дүүргэтлээ сургуулиа базжээ.

За, ер нь хорвоогийн алдартнуудын хэн нь дээрэлхүүг ухвал энэ хэдхэн хүнээр тогтохооргүй олон. Дурдаад л байвал дурдаад л байна.
Улс, улсын алдартнуудын хов жив, дуулиан шуугианд чих тавьжээ суухад тухайн нутаг орныхоо соёл, уламжлалын ялгаагаар дээлэрхүүчүүдэд өөр, өөр ханддаг нь ажиглагдана. Азийн ихэнх оронд, Өмнөд Солонгосоос бусад гэхэд ч хилстэхгүй, тэд аль диван гарт болж өнгөрсөн явдалыг сөхөх нь ховор бөгөөд нэр алдар, ажил мэргэжлийг нь сүйрүүлэх хэмжээнд нэгнийгээ адладаггүй бололтой юм.

Холбоотой мэдээ

Зэсийн Шинэ орд нээгдлээ
“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Монгол, Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зэсийн Шинэ орд нээгдлээ
Галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийгээд байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ
УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнах ёстойг анхаарууллаа
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж эхэллээ
“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Монгол, Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно
АНУ гадаад оюутан болон сэтгүүлчдийн визний хугацааг багасгах санал гаргалаа
Ч.Батзориг: Дэнжийн 1000 дэд төвийн дулааны станцыг 2027 онд ашиглалтад оруулна
Хэт чанга дуу чимээтэй тээврийн хэрэгслүүдийн стандартын түвшинг хэмжлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он