Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнах ёстойг анхаарууллаа

2025/09/06

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газраас Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлага, төлөөллийг оролцуулсан уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. 

Уулзалтаар хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, тайлан мэдээлэл, илтгэлийг шаардлагад нийцүүлэн бэлтгэж цаглаврын дагуу ирүүлэх асуудлыг хэлэлцэв. 

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу тайлан, илтгэл, мэдээлэл болон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг цаглаврын дагуу ирүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэхээр уулзалт зохион байгуулж буйг танилцуулсан юм.  Түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг намрын чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө ирүүлэх ёстой ч Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын 2-оос бусад нь хуулийн  цаглаварт багтаан Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт  ирүүлээгүй байгааг анхаарууллаа.

Улсын Их Хурлын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Алтантуяа  байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл ирүүлэхэд анхаарах асуудлын талаар болон төлөвлөлтийг үр дүнд суурилан хийх, тайлагналтыг оновчтой бичих, хяналт-шинжилгээ үнэлгээний аргачлалын талаар  зөвлөмж өгч, өмнө ирүүлсэн тайлан, дүн шинжилгээнд үндэслэн байгууллага тус бүрээр анхаарах асуудлыг танилцуулав.

Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Г.Цэрэнжаргал Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулж байгаа аргачлалын талаар мэдээлж, уг төлөвлөлтийг үр дүнд суурилсан аргачлалаар боловсруулан үндэсний болон салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчийн, хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээс санал авч, тусгаж буй талаар дурдсан юм. Түүнчлэн "Хөгжлийн бодлого боловсруулах арга зүй, шат дараалал", "Үр дүнг шалгуур үзүүлэлтээр хэмжих зарчим", "Байгууллага, салбарын онцлогт нийцсэн бодлого төлөвлөлтийн аргачлал", "Үр дүнгүүдийн уялдаа холбоо" зэрэг сэдвээр мэдээлэл өгөв. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд Санхүүгийн зохицуулах хороо, Ёс зүйн хороо, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл асуулт асууж, санал хэллээ. Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Алтантуяа нар арга зүйн зөвлөгөө, тайлбар мэдээлэл өгч, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ

Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ж.Баатар: Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбай дахь зөрчлийг илрүүлж, тогтмол арга хэмжээ авч байна
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна
Орон нутгийн сонгуулийн дүн гартал E-Mongolia платформоор 21 аймагт оршин суух хаягийн шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн бүртгэл хаагдахад 9 хоног үлдлээ
Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгуулжээ
"САНЬЯА-2026" Азийн элсний VI наадмын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо
Улаанбаатар хотод 2026 онд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгогдохгүй
Гаалийн хууль тогтоомж зөрчин татвараас зайлс хийсэн 9 зөрчил илрүүлжээ
Улаанбурхан өвчний халдвар вакцины нас хүрээгүй хүүхдүүд хүндэрч, эндэх эрсдэлтэй байна
Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он