Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Монгол, Энэтхэгийн нүүрсний гэрээ нэг алхам урагшиллаа

2025/01/14
Энэтхэг улс гоеологи, судалгааны салбарт Монгол Улстай хамтрах эхний ээлжийн тохиролцоогоо эцэслэн шийдэх гэж байна.

Энэхүү уурхайн гэрээ нь хэрэгцээ нь улам өсөн нэмэгдэж буй Энэтхэгийн эрчим хүч, барилга, ган хайлуулах үйлдвэрийн салбарт нэн шаардлагатай зэс, коксжих нүүрсний нөөцийг тогтвортой барих зорилготой юм гэж Ройтерс агентлаг онцолжээ.

Далайд гарцгүй Монгол Улс нь зэс, коксжих нүүрсний баялаг нөөцтэй бол Энэтхэг улс нь эдгээр ашигт малтмалын импортоос шууд хамааралтай оршдог.

Албаны хүмүүсийн мэдээлснээр Энэтхэгийн Засгийн газар ойлголцлын санамж бичгийг баталсан бөгөөд хоёр тал удахгүй гарын үсэг зурахаар ярилцаж байгаа юм байна.

Гэхдээ одоогоор Энэтхэгийн Холбооны уул уурхайн яамнаас энэ талаар тодорхой тайлбар өгөөгүй бол Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас удахгүй мэдээлэл өгнө гэлээ.

Тухайн салбарын албаныхны өгсөн мэдээллээр Монгол Улсын талаас дээд зэргийн коксжих нүүрс нийлүүлэх санал тавьснаар Энэтхэгийн компаниудын сонирхлыг ихээр татаад байгаа аж.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Энэтхэгийн JSW Steel, Steel Authority of India компанийн төлөөллүүд Монгол Улсаас коксжих нүүрс импортлох хэлэлцээр хийсэн.

Адани, Хиндалко, Веданта зэрэг компани Монгол Улсаас зэс импортлоход ихэд сонирхож байгаа бөгөөд талууд тээврийн асуудлаар зөвлөлдөж, Энэтхэгийн талаас ОХУ-ын Владивостокоор дамжуулан тээвэрлэх санал гаргаад байгаа гэж эх сурвалж дамжууллаа.

БНХАУ-гаар дамжуулах нь илүү дөт бөгөөд тохиромжтой зам боловч ОХУ-ын газар нутгаар дамжуулан тээвэрлэхийг бид илүүд үзэж байна гэж Энэтхэгийн талын эх сурвалж тэмдэглэжээ.

Хэдийгээр талууд зөвшилцөлд хүрсэн гэж байгаа ч 2020 оны хилийн мөргөлдөөнөөс хойш Энэтхэг, Хятадын харилцаа хүйтэрсэн нь дээрх шийдвэр гаргахад голлон нөлөөлсөн болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.

Иймд хэзээнээс ойр харилцаатай явж ирсэн ОХУ-ын нутгаар дамжуулахыг илүүд үзсэн байж болох юм.

Хөгжлийн явцыг тус, тусад нь түргэсгэх үүднээс Энэтхэгийн Нүүрсний яамнаас 11 дэх удаагийн арилжааны нүүрсний уурхайн дуудлага худалдаа зохион байгуулж, нүүрсний 27 блокыг үнэ хаялцуулахаар санал болгож буй.

Эдгээр блокын аравыг нь бүрэн судалсан бол арвыг нь хэсэгчлэн судалжээ.

Энэ санаачилга нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг хангах, ажилгүйдэл бууруулах, Энэтхэгийн нүүрсний нөөцийг нээж, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой.

Үүнээс гадна, өнгөрсөн оны аравдугаар сард Энэтхэг, АНУ-тай санамж бичиг байгуулж, лити, кобальт зэрэг цахилгаан машин, цэвэр эрчим хүчний технологид ашигладаг бусад чухал ашигт малтмал нийлүүлэх сүлжээ байгуулахаар тохиролцсон юм. 

Холбоотой мэдээ

Нэг бус хэргээс мултарсан А.Ишдоржид 12 жил хорих ял оноолоо
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Нэг бус хэргээс мултарсан А.Ишдоржид 12 жил хорих ял оноолоо
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна
2027 оны төсвийн талаар мэдэх ёстой 10 тоо
Баянзүрх дүүрэгт байрны тагт шатаж, 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Юань солиулах гэж байгаад 93,990,000 төгрөг залилуулжээ
БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулна
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга асан Н.Одончимэгийн хэргийн хамсаатан "Ванхүү" ХХК, Б.Боролзойхүү өөр хүнд бас хахууль өгчээ
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
Байтаг боомтыг гурван хоног түр хаана
Б.Баастын нэрэмжит сургуулийн газрыг охиндоо бэлэглэсэн хүнд хариуцлага тооцуулна
Гадаад: Сэтгэцийн эрүүл мэндэд үрэвсэл нөлөөлдөг гэдэг нь үнэн үү

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он