Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

ТООН ТОЙМ | 2024 оноос онцлох 24 тоо

2024/12/30
XXI зууны 24 дэх он шувтрах гэж байна. Энэ онд Монгол Улсад олон үйл явдал болж өнгөрсөн. Тэгвэл Монгол Улсыг 2024 онд тодорхойлох 24 тоог та бүхэнд танилцуулъя.


1

Монгол Улсын Засгийн газар Спортын асуудал эрхэлсэн яам байгуулж, төсвийг нь нэмэгдүүлсэн. Гэсэн ч “Парис-2024” зуны олимпын наадмаас манай баг тамирчид ердөө нэг медаль хүртэв. Зуны олимпын эмэгтэйчүүдийн жүдо бөхийн -48 кг жинд Монгол Улсаа төлөөлөн барилдсан Б.Баасанхүү Улмаар Олимпын наадмын алтан медалийн төлөө “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацүмитай   өрсөлдөж ялагдсанаар ийнхүү мөнгөн медаль хүртсэн юм.

1+3

Монгол Улс паралимпын наадмын түүхэн амжилтаа үзүүлэв. “Парис 2024” зуны паралимпын 17 дугаар наадамд манай улс 12 тамирчинтай оролцож нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр нийт тамирчдын 33 хувь нь медальт байранд шалгарсан амжилттайгаар 57 дугаар байрт эрэмбэлэгдлээ.

5

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад таван намын төлөөлөл бүрдэв. Тодруулбал Монгол ардын нам тойргоос 50, жагсаалтаар 18, Ардчилсан нам тойргоос 26, жагсаалтаар 16, ХҮН нам тойргоор хоёр, жагсаалтаар 6, Үндэсний эвсэл болон Иргэний зориг, ногоон нам жагсаалтаар тус бүр дөрвөн төлөөлөлтэй болов.

10

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Батсуурь 9 даван түрүүлж Монгол Улсын Дархан аварга болов. Ингэснээр тэрээр Монгол бөхийн түүхэнд дархан аварга цолонд хүрсэн 10 дахь бөх болсон юм.

14

Монгол Улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр танилцуулав. Уг төслийг хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөг шаардлагатай. Үүнээс 65 их наядыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр, үлдсэнийг нь хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр болсон.

126

Монгол Улсын Үндсэн хуулийн 2023 оны өөрчлөлтөөр парламентын гишүүдийн тоог 126 болгосон. Энэ онд 126 гишүүнийг сонгох сонгууль, бүсчилж, томсгосон тойргоор анх удаа зохион байгуулагдлаа.

150 МВт

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай эхний блок 10-р сард ашиглалтад орж 12-р сарын 29-нд төвийн системд эрчим хүч нийлүүлж эхлэв. Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн үе шаттайгаар баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 МBт хүчин чадалтай барихаар төлөвлөж буй.

256,000 + 135,000

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг тараах эсэхийг 2023 онд хэлэлцэж улмаар 2024 оны гуравдугаар сард иргэдийн дансанд байршуулав. Тухайн иргэнд хуримтлагдсан хувьцааны шатлалаар 256 мянган төгрөгийг олгосон бол 2024 оны төгсгөлд 135,000 мянган төгрөгийг иргэдийн дансанд байршуулсан билээ.

74.2 сая

Монгол Улс он гарснаас хойш эхний 11 сарын байдлаар 74.2 сая тонн нүүрс экспортлоод байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 24 хувиар өссөн гэсэн үг юм. Ингэснээр Засгийн газрын тогтоосон 78 сая тонн нүүрс экспортлох зорилт биелэхэд тун дөхөөд байна. Монгол Улс 2024 он дөнгөж гарахтай зэрэгцээд нүүрсний экспортын хэмжээг 60 сая тонноос доошгүй хэмжээнд хүргэх зорилт тавьсан ч гүйцэтгэл сайн байсан тул 78 сая тонн болгож зорилтоо нэмээд байсан билээ.

500 тэрбум төгрөг

Нийслэл хот анх удаагаа дотоодын зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бондын арилжааг 6-р сарын 20-ны өдөр нээж цан цохилоо. Ердөө нэг хоногийн дараа “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захилга дүүрч хаагдав. “Улаанбаатар бонд” нь 36 сар хүртэлх хугацаатай 12-14% хүүтэй бөгөөд 16 хөрөнгө оруулагч захиалга өгчээ.

500$ сая

Монгол Улс, Франц улстай ураны хөрөнгө оруулалтын гэрээг 27 жилийн дараа байгуулав. Францын “Орано Майнинг” компани нь 1997 онд Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээж байв. Ийнхүү хөрөнгө оруулалтын эхний санхүүжилт нь 500 сая ам.доллар байхаар тусгажээ. Энэ нь 1.7 их наяд орчим төгрөг юм.

33.5 их наяд

Анх хэлэлцэхдээ 33.8 их наяд, зарлага нь 35.8 их наяд байсан 2025 төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавив. Мега гэх тодотголтой олон төсөл хэрэгжүүлэхээс гадна, хэд, хэдэн шаардлагагүй төсөл байна гэж баахан “нүдүүлсний” эцэст Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн суурь тэнцэл ДНБ-ийн 3.3 хувийн ашигтай байхаар батлав.

Холбоотой мэдээ

Нийслэлийн 2024 оны төсвийн орлогын гүйцэтгэл 94.1 хувьтай байна
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 41 хувь нь зөвхөн долдугаар сард бүртгэгджээ
Монгол Улсын Их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Монгол Улсын Их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсанбөмбөгийн тамирчдад төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Уул уурхайн компаниудад хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн гадаадын хөрөнгө оруулагч болон иргэдийг залилжээ
Засгийн газар хуралдана
Монголбанк он гарснаас хойш 5.9 тонн үнэт металл худалдан авчээ
Дэлгүүрийн худалдагчийг зодсон эрэгтэйг 48 цаг саатуулжээ
Нийслэлийн 2024 оны төсвийн орлогын гүйцэтгэл 94.1 хувьтай байна
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11179 болжээ
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 41 хувь нь зөвхөн долдугаар сард бүртгэгджээ
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нийслэлийн төсөв болон Сэлбэ хотын санхүүжилттэй холбоотой хоёр асуудалд тайлбар өглөө
Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ
“The HU” хамтлаг Увс аймагт тоглолтоо хийнэ
Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт улс орон даяар эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он