Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эдийн засаг

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ

2024/09/12

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө олон нийт, судлаач, эдийн засагч, мэргэжлийн оролцогчдыг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2024 оны 09 дүгээр сарын 11-нд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, ЗГХЭГ, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон төрийн бусад байгууллагууд, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, их сургуулиудын багш, судлаачид оролцож санал солилцов. 

Хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үг хэлсэн бөгөөд Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Эдийн засгийн төлөв, макро бодлогын зорилт” сэдвээр, Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын Эрсдэлийн үнэлгээний хэлтсийн захирал Г.Борхүү “Банк, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, бодлогын зорилт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд Монголбанк дунд хугацааны инфляцын зорилтыг 5 хувь орчимд тогтворжуулахаар зорьж буйгаараа онцлог болж байна. Ингэхдээ 2025-2026 онд +/-2 нэгж хувийн интервалтай, 6 хувь орчимд тогтворжуулах, 2027 оноос 5 хувийн орчимд хүргэж бууруулах зорилтыг дэвшүүллээ.  Мөн төгрөгийн ханшийн хувьд гадаад хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтлах, макро зохистой бодлогын шийдвэр гаргалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох, жижиг дунд бизнесийн нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн жишигт нийцүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг зорилтуудыг тусгав. 

Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд Монголбанк тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог хөгжүүлж, бэхжүүлэх, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, салбарын хяналт, шалгалтын үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт үе шаттайгаар нийцүүлэх зэрэг зорилтыг тусгажээ. 

Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогсод Төв банкны зүгээс цаашид инфляцын тогтвортой байдлыг хангахад гадаад нөхцөл байдал болон төсвийн тэлэлттэй холбоотой учирч буй эрсдэл, түүнд Төв банк ямар бодлогын хариу үйлдэл үзүүлэх, банкны салбарын хөрөнгө оруулалт, тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах хуулийн хэрэгжилтийг хангах, зээлийн хүүг бууруулах, ингэхдээ дотоодын мөнгөний захын хэрэгслийг хөгжүүлэх зэрэг сэдвээр асуулт асууж, санал хэлэв.

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг 2017 оноос хойш жил олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төрийн мөнгөний бодлогын зорилт, тэдгээрийн үндэслэлийг тайлбарлаж, мэдээллийн тэгш байдлыг хангахад чиглэдэг.

Холбоотой мэдээ

Өмнөговийн 189 байгууллага өргөдөл, гомдлын нэгдсэн системд холбогдоогүй байна
Орон сууцны үнэ 7.3 хувиар өсжээ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг нь хязгаарлав
Сонгинохайрхан дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орлоо
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авч эхэлжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Шивээ-Овоогийн 660 МВТ-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн хурал боллоо
“Goldman Sachs” газрын тосны үнийн таамгаа нэмэгдүүлжээ
Алба хаагчид 4324 хүний амь нас, их наяд 303.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 119 гомдол, мэдээллийг хянан шалгав
Л.Энх-Амгалан: Кембрижийн сургалттай төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулахыг зорьж байна
“Авлига” хороололд газар олгохдоо хууль зөрчсөнийг шүүх эцэслэн тогтоолоо
Disney+-ийн "Дахин гэрлэсэн хатан хаан" (The Remarried Empress) дэлхий дахины анхаарлын төвд ороод байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он