Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Хөрш орнууд

Медведев НАТО-г Оросын цөмийн цохилт өгөх "улаан шугам"-ыг давсан гэж анхааруулав

10 мин өмнө
Оросын Ерөнхийлөгч асан, одоо Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Медведев Кремлийн мэдэлд байдаг Тасс хэвлэл мэдээллийн хэрэгслээр “НАТО хязгаарыг давсан бөгөөд цөмийн цохилт өгөх боломжийг авч үзэх нөхцөл байдлыг аль хэдийн бий болгоод байна" гэжээ. Гэхдээ тэрбээр Орос бүх хүчин зүйлийн дүн шинжилгээ, мөн учрах бодит хохирол болон хариу арга хэмжээний хоорондох тэнцвэрт байдал тулгуурлан шийдвэр гаргадаг гэдгийг онцолжээ. Украин улс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд, ложистикийн төвүүд болон агуулах, худалдааны цэгүүдийг онилж, Оросын эдийн засагт асар их хохирол учруулсаар ирсэн. Өнгөрсөн долоо хоногт дрон болон пуужин ашиглан хийсэн цуврал халдлагын улмаас Оросыг эзлэгдсэн Крымийн хойгтой холбодог Керчийн гүүрний томоохон хэсэг сүйджээ. Мөн амралтын өдрүүдэд Украин улс 1000 миль (ойролцоогоор 1600 км) алсаас Оросын 200 сая долларын өртөгтэй байлдааны хөлөг онгоцыг устгасан байна.

Орос улс цөмийн зэвсэг ашиглах талаар юу гэж хэлсэн бэ
Путин өөрөө болон бусад өндөр албан тушаалтнууд урьдчилан сэргийлэх зорилгоор цөмийн цохилт өгөх боломжийн талаар ярьж байсан бөгөөд энэ сэдэв Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга хөндөгддөг сэдэв болжээ. 2022 онд Украины сөрөг довтолгоонууд амжилттай болсны дараа Медведев хэрэв Орос улс хэт шахалтад орж, хязгаараа давсан нөхцөл байдал үүсвэл өөрийгөө хамгаалахын тулд цөмийн зэвсэг ашиглах эрхтэй бөгөөд энэ нь "хэзээ ч хоосон сүрдүүлэг биш" гэж мэдэгдэж байв.
Үүний зэрэгцээ Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Кремлийн зүгээс Оросын албан ёсны газар нутгийн нэг хэсэг гэж үздэг, Украины эзэлсэн (өөртөө нэгтгэсэн) нутаг дэвсгэрүүдээ хамгаалахын тулд цөмийн зэвсэг ашиглах хувилбарыг Москва үгүйсгэхгүй хэмээсэн. Чеченийн Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров ч мөн Украины хүчин Харьков мужид стратегийн чухал ач холбогдолтой хотыг эргүүлэн авсны дараа Путинд хандан цөмийн цохилт өгөхийг уриалсан бөгөөд үүнийхээ төлөө тэрбээр Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковоос зэмлэл хүртсэн. 2023 онд Оросын Гадаад бодлого, батлан ​​хамгаалах зөвлөлийн тэргүүн Сергей Караганов цөмийн зэвсэг ашиглахыг хориглосон ёс зүйн хязгаарыг эвдэж, урьдчилан сэргийлэх цохилт өгөх босгыг бууруулахыг уриалж байв.
2024 оны 09 дүгээр сард Путин барууны орнуудад хандан, хэрэв НАТО Орос руу ердийн зэвсгээр довтолбол цөмийн хариу цохилт өгөх хувилбарыг авч үзнэ гэж анхааруулсан бөгөөд Орос руу хийх халдлагыг дэмжсэн цөмийн зэвсэгтэй бусад улсуудыг ч мөн цохилтын бай болгож болзошгүйг мэдэгдэв. Түүнийг ийнхүү мэдэгдсэнээс хоёр хоногийн дараа Путиний ойрын холбоотон, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко хэрэв барууны орнууд Беларусь руу довтолбол цөмийн зэвсэг ашиглана гэж хэлжээ.

Трамп болон Медведев нарын хоорондох үгэн дайн
Өнгөрсөн жил Дональд Трамп, Медведев хоёр олон нийтийн сүлжээгээр ширүүн маргаан өрнүүлсэн бөгөөд үүний төгсгөлд Оросын Ерөнхийлөгч асан этгээд дахин цөмийн мөргөлдөөнийг хурцатгах тухай сүрдүүлэг гаргажээ. Трамп Оросын газрын тосны экспортод гаалийн татвар ногдуулна гэж сүрдүүлсний хариуд Медведев ийм алхам нь АНУ болон Оросыг дайтахад нэг алхам ойртуулна гэсэн утгатай зүйл хэлсэн байна.
Үүнд нь уурссан Трамп "Truth Social" сүлжээгээр хариу бичихдээ Путинд хандан "Оросын Ерөнхийлөгч асан, өөрийгөө одоо ч Ерөнхийлөгч гэж боддог, бүтэлгүйтсэн Медведевт  үг хэлээ цэгнэж бай гэж хэлээрэй” хэмээсэн. Медведев үүний хариуд Трампад хандан "Dead Hand” хэр аюултай байж болохыг дутуу үнэлэхгүй байхыг анхаарууллаа. ​​
 

Холбоотой мэдээ

“The Remarried Empress” нээлтээ хийснээс хойш вэбтүүн хэлбэрийн уншилт 54 дахин өсжээ
БНСУ-д шалгалтын үеэр AI ашиглаж хуурах мэхлэх гэсэн ородлогын талаар мэдээлэл өгвөл 500 сая вон хүртэлх шагнал олгоно
Уэльсийн хунтайж хааны гэр бүлийн гишүүдийн "албан тушаал"-ыг дахин тодорхойлж, Харригийн гэр бүлийнхнийг цол хэргэмээс хасаж магадгүй

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Медведев НАТО-г Оросын цөмийн цохилт өгөх "улаан шугам"-ыг давсан гэж анхааруулав
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1988 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
УИХ-ын гишүүн О.Саранчулуун нийслэлийн 2027 оны төсөвт хүртээмжтэй, аюулгүй, саадгүй орчныг сайжруулах санал хүргүүлжээ
Тал хуудас өргөдлөөр “Чингис хаан” банкнаас 9 тэрбумыг авч байсан хүмүүс хэнийх вэ?
Улсын заан Д.Алтанцоож Улс тунхагласны 102 жилийн ойн барилдаанд түрүүллээ
Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
Бүгд Найрамдах Улс тунхагласаны ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа
Уэльсийн хунтайж хааны гэр бүлийн гишүүдийн "албан тушаал"-ыг дахин тодорхойлж, Харригийн гэр бүлийнхнийг цол хэргэмээс хасаж магадгүй
“The Remarried Empress” нээлтээ хийснээс хойш вэбтүүн хэлбэрийн уншилт 54 дахин өсжээ
Налайх дүүргийн аварга шалгаруулах XV дахь удаагийн тэмцээн энэ сарын 29-ний өдөр болно
Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн аюулаас гурван хүүхдийн амь насыг авран хамгааллаа
ДУУЛИАНЫ МӨРӨӨР: БОУАӨЯ хилээр хорт бодис агуулсан барьцалдуулагч оруулахыг дэмжжээ
“Монгол Улсын төрийн сүлд дуулал”-аа зөв дуулж түгээцгээе
Цахилгааны төлбөрийг ирэх сараас арилжааны банкуудын нэгдсэн нэг дансанд төвлөрүүлнэ
“Хүүхдийн мөнгөн тэтгэмж" амласан хуурамч зараас сэргийлье

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он