Сэтгэгдэл 0
Уэльсийн хунтайж хааны гэр бүлийн гишүүдийн "албан тушаал"-ыг дахин тодорхойлж, Харригийн гэр бүлийнхнийг цол хэргэмээс хасаж магадгүй

Хэрэв түүний ах хунтайж Уильям Сассекс Харригийн гэр бүлийнхнийг цол хэргэмээс нь хасах гэж буй хаант улсын шинэчлэлийг үргэлжлүүлбэл хунтайж Харри хүчтэй хариу арга хэмжээ авч хааны гэр бүлийн хоорондох маргаан улам бүр дордож болзошгүй талаар хэвлэлүүд мэдээлжээ. Шинэ мэдээллээр Уэльсийн хунтайж хааны гэр бүлийн гишүүдийн "албан тушаал"-ыг дахин тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд энэ нь Харри, Меган Маркл болон тэдний хүүхдүүд болох хунтайж Арчи, гүнж Лилибет нарт шууд нөлөөлөх болно.
Хааны мэргэжилтэн ийм алхам нь Сассекс гэр бүлийнхнийг "уурлуулж", хунтайж Харриг 2023 онд хэвлүүлсэн "Spare" дурсамжаасаа хассан 400 хуудсыг гаргахад хүргэж болзошгүй гэж үзэж байна. "Харри “Spare” номноос 400 хуудсыг хассан, учир нь гэр бүлийн харилцааг улам хүйтрүүлэх магадлалтай байсан юм. "The Standard" сонинд мэдээлснээр, хааны гэр бүлийн сэдвээр бичдэг зохиолч Том Сайкс өөрийн шинэ ном болох "Dukes of Hazard"-д Уильям нь "Эрхэм дээдэс" (His/Her Royal Highness) хэмээх хүндэт цол болон хунтайжийн цолыг зөвхөн хааны гэр бүлийн албан үүргээ гүйцэтгэж буй гишүүдэд л хэрэглэхийг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа талаар дурджээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.