Сэтгэгдэл 0

УИХ суудал намуудын дарга нар Зөвшилцлийн зөвлөл байгуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр МАН-ын дарга Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нартай уулзаж, Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтыг зохион байгуулсан байна.
Зөвлөлийн анхны уулзалтаар:
1. Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдон ажилдаа орох хүртэлх хугацаанд улс орны тогтвортой байдлыг хангах, нийгэмд талцал, хуваагдал, сөргөлдөөнт байдал үүсгэхгүй байх, улс орны нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах;
2. Улс орон, иргэдийн өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хууль тогтоомжийн төслүүдийг 2026 ондоо багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлах;
3. УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслийн удирдлагууд санал зөрөлдөөн үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар зөвшилцөж шийдвэрлэх;
4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах, сонгуулийг хууль тогтоомжийн хүрээнд шударга явуулах зарчим, цаашдын хамтын ажиллагааны хэлбэр, агуулгыг тохирч ажиллахад санал нэгдэж, хамтран ажиллахаар болсон байна.
Сонирхолтой нь, уг зөвлөлийн хуралд УИХ-д суудалтай ИЗНН-ыг төлөөлөх албан тушаалтныг оролцуулаагүй байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.