Сэтгэгдэл 0

-Сангийн сайдаар 5.2 жил ажилласан Б.Жавхлан өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн суурь хэрхэн тавигдсан хийгээд өөрийнх нь холбогддог “Чингис хаан” банкны асуудлаар ч ам нээх цаг нь болоогүй юу-
Монголчууд өнөөдөр эдийн засгаараа жинхэнэ элгээрээ хэвтэж байна. Үнийн өсөлт, татвар хоёрт хавчуулагдсан аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлчилгээний байгууллагууд хаалгаа бариад дуусах нь. Энэ бүхний шалтгааныг МАН-ын засагласан 10 жилийн ажлын үр дүн гэсэн шүүмжлэл ч хүчтэй өрнөж эхэллээ. Тэгвэл Монгол Улсын Сангийн сайдаар гурван танхим дамжиж 5 жил 2 сар ажилласан Болдын Жавхлангаас өнөөдөр дээрх бүгдийн нарийн учрыг асуух ёстой. Түүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар шилжүүлэн нам жим байлгаж буйг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр бэлтгэж буйтай холбох хүмүүс ч бий. Хэрэв энэ үнэн бол бүр ч олон асуулт байна.
Энэ хүн Сангийн сайдаар 2021 оны нэгдүгээр сарын 29-нөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд ажилласан. Ковидын үеийн санхүүжилт юу юунд урссан, хэн хэн дураараа дургисан. Дангаараа хэдэн арван их наядаар яригдах сэдэв. Ганцхан жишээ гэхэд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” юу болов. Мөн Хөгжлийн банк, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг цөлмөөд өнөөдөр Европын холбооны хоригт дайн санхүүжүүлсэн асуудлаар орчихоод байгаа “Чингис хаан” банктай холбоотой гэгддэг асуудлууд нь үнэн үү? гээд юу эсийг асуух билээ. Цар тахлын бараа эргэлтийн эрэлтийг хавчиж, 2023 онд сэйфэндээ 7.3 тэрбум төгрөгтэй баривчлагдаж байсан Улаанбаатар төмөр замын Тээвэр зохоин байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлтэй холбогддог яриануудыг эцэслэх ёстой. Түүний мөнгө улстөрчдийг чиглэж байсан гэдэг хардлага өнөө ч мартагдаагүй байгаа. Монгол Улс өнөөдөр дэлхий дээр ямар байр суурь эзэлж байгаа гэж бодож байна. Ардчиллын индексээрээ ухарчихсан, Авлигын индексээрээ автократ засаглалтай орнуудтай эн тэнцсэн, Хөрөнгө оруулалтын орчноороо сүүл мушгичихсан, Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө түүхэн доод үзүүлэлтээ үзүүлчихээд байгаа. Ер нь энэ базаахгүй цаг яаж эхэлснийг ярих хүн гэвэл Сангийн сайдаар гурван танхим дамнасан хүнээс өөр хэн гэж.
Татварын нөхцөл хүнд байна гэдэг асуудал үе үе босож ирдэг. Сангийн сайдаар Б.Жавхланг ажиллаж байх үед маш олон татвар нэмэгдсэн юм. Төсвийн орлого жил жилээр огцом өссөн нь ерөөсөө татварын нэмэгдэлтэй л холбогдоод явчихна. Ганцхан жишээ хэлэхэд, төсвийн орлого 2021 онд 14.3 их наяд төгрөг байсан бол 2023 онд 24.3 их наяд болж хоёр дахин нэмэгдэж байв.
Б.Жавхланг өнөөдөр хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж ярьж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга төрийн хүн гэдэг өнцгөөр дахин гаргаж ирнэ гэсэн төсөөлөл байж болно. Гэхдээ түүнийг одоо ч төсөв санхүү атгаж явсан мөнгөний хүн гэдгээр харсан хэвээр байна. Эдгээр асуулт яг л чиглэж очно. Тийм учраас Б.Жавхлан гэдэг хүн улстөрчийн ёс зүйн хувьд ч, улс орондоо зүтгэж явсан түшээ гэдэг утгаараа ч өнөөдрийн хямралыг тайлбарлах ёстой. Тэр тайлбар ямар байхаас дэвшүүлэх, аль эсвэл хариуцлага тооцох асуудал яригдах учиртай биз дээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.