Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Дэлхий дахин ,Гаднын хэвлэлд

Хойд Солонгос төрийн далбаагаа өөрчилжээ

10 мин өмнө
Ким Жөн Ун БНАСАУ-ын үндэсний онцлогийг шинэчлэн тодорхойлохыг зорьж буй энэ үед Хойд Солонгос улс 1948 онд байгуулагдсанаасаа хойш анх удаа төрийн далбаагаа өөрчиллөө. Хойд Солонгосын Үндсэн хуулийнхаа 166-р зүйлд орсон өөрчлөлтийн талаар энэ сарын 13-нд мэдээлсэн бөгөөд үүний дагуу төрийн далбааны хэмжээсүүд албан ёсоор өөрчлөгдөж, өндөр ба өргөний харьцаа 1:2 байснаа 1:1.65 болжээ. Далбааны уламжлалт улаан, цагаан, цэнхэр өнгийн загвар хэвээр үлдсэн хэдий ч далбааны өргөнийг 200 см-ээс 165 см болгон багасгасан нь хэмжээний хувьд ойролцоогоор 17 хувиар буурсан гэсэн үг юм. Энэхүү өөрчлөлтийн талаар Хойд Солонгосын албан ёсны "Нэнара" (Naenara) цахим хуудсаар мэдээлсэн байна. Түүнчлэн Хойд Солонгосын асуудлаар дагнан мэдээлдэг бие даасан хэвлэл болох "NK News"-ийн мэдээлснээр, далбааны загварыг хүрээлсэн цагаан зурааснуудыг ч мөн өөрчилж, арай өргөн болгосон аж. Гэхдээ энэхүү өөрчлөлт нь ямар нэгэн онцгой бэлгэдлийн утга учиртай эсэх нь тодорхойгүй байна.

"Naenara"-д мэдээлснээр, далбааны ихэнх хэсгийг эзэлдэг улаан тэгш өнцөгт нь 1945 он хүртэл үргэлжилсэн Японы колоничлолын үед Японы эсрэг хувьсгалчдын урсгасан цусыг бэлгэддэг. Цэнхэр судал нь дэлхийн энх тайван, империализмын эсрэг үзэл болон үндэсний тусгаар тогтнолыг илэрхийлдэг бол цагаан тойрог, улаан од нь эрх баригч Хөдөлмөрийн намын төлөөх үнэнч сэтгэлийг бэлгэддэг байна.

Шинэ Солонгос
Энэхүү өөрчлөлт нь Ким Жөн Уны хэрэгжүүлж буй, Хойд Солонгосын Үндсэн хуульд оруулсан томоохон өөрчлөлтүүдийн нэг хэсэг юм. Тэрбээр улс орныхоо үндэсний онцлогийг илэрхийлэх бэлгэдлүүдийг шинэчлэн тодорхойлж, нэгдмэл Солонгос улс гэх түүхэн ойлголтоос бүрмөсөн татгалзахыг зорьж байна.
2023 оны сүүлээр Ким Жөн Ун хоёр Солонгосын харилцааг хоёр "дайсагнагч" улсын харилцаа гэж тодорхойлж, нэгдмэл Солонгос улсыг цогцлоох зорилгоос татгалзаж буйгаа зарласан юм. 2024 оны нэгдүгээр сард Ардын Дээд Хурлаас "Эх орныг энх тайвнаар нэгтгэх хороо" зэрэг эвлэрэл, нэгдэлд чиглэсэн байгууллагуудыг татан буулгасан. Үүний дараа Хойд Солонгос улс Пхеньян хот дахь "Үндэсний нэгдлийн гурван зарчмын хөшөө"-г буулгаж, 2024 оны 10-р сард хоёр улсыг холбосон авто зам, төмөр замын хэсгүүдийг дэлбэлсэн. Үндсэн хуулийн II зүйлд ямар нэгэн газарзүйн солбицол заагаагүй бөгөөд Шар тэнгис дэх хоёр Солонгосын хоорондох, удаан хугацааны турш маргаантай байсаар ирсэн далайн хил хязгаарын асуудлыг шийдвэрлээгүй хэвээр үлдээжээ.

Мөн 1953 онд байгуулагдсан, Цэргийн шугамыг (MDL) тогтоосон гал зогсоох хэлэлцээр хүчинтэй хэвээр байгаа бөгөөд үүнийг орлох энхийн гэрээ одоог хүртэл байгуулагдаагүй байна. Цэргийн шугам (MDL) нь Хойд болон Өмнөд Солонгосын хоорондох албан бус хил болдог бол Цэрэггүй бүс (DMZ) нь түүнийг тойрсон буфер бүс юм. 2024 оны 6-р сард Хойд Солонгосын цэргүүд хил давж орж ирсэн тохиолдол гурван удаа бүртгэгдсэний улмаас тус бүсэд цэргийн идэвхжил нэмэгдэж, Өмнөд Солонгосын зүгээс цэргийн хариу арга хэмжээ авахад хүргэсэн байна.

Холбоотой мэдээ

Зэсийн үнэ долоодугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч буурчээ
Их гурвалын уулзалт тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөв
Трамп Хятадад хийх айлчлалынхаа үеэр Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Хойд Солонгос төрийн далбаагаа өөрчилжээ
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Баяндэлгэрийн хэргийг дахин хэлэлцэнэ
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
Өв соёл нэрээр хүүхдийн амиар тоглох хуулийн төслийг эсэргүүцэх шалтгаан
Т.Ариунзаяа жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга боллоо
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ
Зэсийн үнэ долоодугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч буурчээ
Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: ​Хаврын уралдаанд хүүхдээр хурдан морь унуулахыг дэмжихгүй
ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилно
Баавгайн цацлага, амьд баригч төхөөрөмжийг 15 хамгаалалтын захиргаанд олгож эхэллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он