Сэтгэгдэл 0
Залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна

Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч болон удирдлагууд залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар “Ger coin” нэртэй виртуал хөрөнгийг анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд гаргах замаар иргэдээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.