Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ

10 мин өмнө
Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Япон улсын Шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтран 2026 оны 10 дугаар сарын 22–ноос 25-ны өдрүүдэд амбулаторийн үзлэг, мэс засал эмчилгээ болон эмч нарт зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.
 Тус үйл ажиллагаа нь хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хүүхдийн тавхайн төрөлхийн болон олдмол согогийн оношилгоо, эмчилгээний чанарыг дээшлүүлэх, олон улсын мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах зорилготой юм.
АМБУЛАТОРИЙН ХАМТАРСАН ҮЗЛЭГ, ЗӨВЛӨГӨӨ:
▪️ Амбулаторийн хамтарсан үзлэгт 0–18 насны нийт 10 хүүхэд хамрагдсан бөгөөд тавхайн анатоми болон үйл ажиллагааны байдлыг нарийвчлан үнэллээ. Эмч нарын багаас согогийн онцлог, цаашдын эмчилгээ, нөхөн сэргээх тактикийн талаар зөвлөлдөж, өвчтөн тус бүрийн онош, нас, эмчилгээний шийдвэрийг баталгаажуулсан байна. 
 НАРИЙН МЭРГЭЖЛИЙН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ: 
Арга хэмжээний үеэр хүнд хэлбэрийн согогтой 4 өвчтөнд мэс засал эмчилгээг амжилттай хийлээ. Үүнд:
▪️ Төрөлхийн 2 талын доод мөчдийн эпифизиодисплази  согог,
▪️ Төрөлхийн доод мөчдийн татанхай саажилттай  хоёр талыг хамарсан  hallux valgus, 
▪️ Төрөлхийн  хүнд хэлбэрийн хавтгай тавхай, 
▪️ Төрөлхийн зүүн шилбэний хуурамч үе үүссэн согог зэрэг багтсан юм. 
ПРАКТИК СУРГАЛТ БА ТОХИОЛДЛЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: 
▪️ Хүүхдийн тавхайн эмгэгийн оношилгоо, мэс заслын өмнөх ба дараах менежмент, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр онол, практик хосолсон сургалт, тохиолдлын хэлэлцүүлэг хийлээ. Сургалтанд хамрагдсан эмч мэргэжилтнүүд мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь хүүхдийн тавхайн согогийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, мэс заслын туршлага солилцох, эмч мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх болон мэс заслын дараах хяналт, нөхөн сэргээх эмчилгээний уялдааг сайжруулахад өндөр ач холбогдолтой ажил болсон юм.

Холбоотой мэдээ

Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.доллар болжээ
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын ээлжит чуулга уулзалт боллоо
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

ГССҮТ-ийн хүүхдийн мэс заслын тасгийнхан Япон улсын шагай, тавхайн нийгэмлэгтэй хамтарсан үзлэг, мэс засал хийлээ
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
​Ким Жөн Ун гэж хэн бэ
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
Зориудаар хомсдол үүсгэсэн “Петровис”-ыг шалгах цаг болжээ
Хамгийн ухаалаг сурагчидтай улс орнууд
“ЭТТ” ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг 12 жил хүртэл хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татав
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
Хулгайлсан цагаа уучлал хүссэн захидлын хамт буцаан өгчээ
Ханхүү Харри, Меган Маркл хоёр Хаан Чарльзаас ч том асуудалтай нүүр тулж байна

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он