Сэтгэгдэл 0

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт Токио хотын нэгэн дэлгүүрээс хулгайлагдсан, ойролцоогоор 290,000 ам.долларын үнэтэй Швейцарийн тансаг зэрэглэлийн бугуйн цагийг уучлал гуйсан зурвасын хамт эргүүлэн өгчээ. Хэрэг гарах үед нэгэн эрэгтэй үйлчлүүлэгч болж жүжиглэн, "Audemars Piguet" брэндийн цагийг гартаа зүүж үзэх нэрийдлээр дэлгүүрээс авч зугтсан байна.
Гэвч тус дэлгүүрт хулгайлагдсан цаг болон уучлал гуйсан гараар бичсэн зурвас бүхий илгээмж ирсэн талаар"Асахи Шимбун" сонин болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөрдөн байцаалтын эх сурвалжуудаас иш татан мэдээллээ. Цагны серийн дугаарыг шалгахад уг цаг нь хулгайлагдсан эд зүйл мөн болох нь тогтоогдсон байна. AFP агентлаг дэлгүүрийн төлөөлөлтэй холбогдоход тэд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
"Асахи Шимбун" сонины мэдээлснээр, Токиогийн цагдаагийнхан хулгайн хэрэг үйлдсэн байж болзошгүй уг эрэгтэйг эрэн сурвалжилж байгаа аж. Наймдугаар сард мөн тухайн худалдааны төвд байрлах өөр нэг дэлгүүрээс 200 сая иен (1.3 сая ам.доллар)-ийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн дөрвөн цаг хулгайлагдсан хэрэг гарч байжээ. Энэ хэрэгт холбогдуулан Чили улсын хоёр иргэнийг баривчилж, улмаар тэдэнд ял сонсгосон тухай "Japan Times" сонин мэдээлсэн байна. "Асахи Шимбун" сонины мэдээлснээр, уг дээрмийн хэргийн дараа цагдаагийн байгууллагаас цагны дэлгүүрийн эздэд зориулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, лангуундаа зөвхөн цагны дуураймал загваруудыг байрлуулахыг зөвлөжээ.
Мөн тэдэнд үзэсгэлэнгийн шилэн хоргыг хагалахад хэцүү болгохын тулд дотор талаас нь тусгай бүрээс хэрхэн наахыг зааж өгсөн байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.