Сэтгэгдэл 0

БНХАУ-тай хиллэдэг Ханги-Мандалын автозамын боомтоор 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр улсын хилээр гаргах чиглэлд Монгол Улсын нэр бүхий иргэд тээврийн хэрэгслээр нийт 2964 ширхэг, 2,395 кг хагас боловсруулсан малын дайвар бүтээгдэхүүн байж болзошгүй зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслаж зогсоожээ.
Иймээс иргэд зорчигчид улсын хилээр зорчихдоо аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байж гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.