Сэтгэгдэл 0
Гал тогооны ажилтнууд агаарын бохирдолд хамгийн их өртдөг

Бид гадуур хооллох эсвэл хоол захиалан авч идэх бүрд хэн нэгэн бидэнд зориулан мэргэжлийн гал тогоонд хоол бэлтгэж байдаг. Их Британид нийт 3.6 сая хүн нийтийн хоол, зочлох үйлчилгээний салбарт ажилладаг бол АНУ-д энэ тоо 16 саяд дөхөж байна.
АНУ-д хийсэн нэгэн судалгаагаар нийтийн хоолны салбарын ажилтнууд ажлын байрандаа агаарын бохирдолд өртдөг бөгөөд энэ нь тухайн газраар үйлчлүүлж буй хүмүүст ч нөлөөлж болохыг тогтоожээ.
Ашгийн бус судалгааны хүрээлэн болох "PSE Healthy Energy"-ийн судлаач, уг судалгааны ахлах зохиогч доктор Дрю Миханович "Судлаачид 27 гал тогоонд агаарын бохирдлыг хэмжсэн бөгөөд үүнд дээд зэрэглэлийн болон энгийн зоогийн газрууд, пицца, хятад хоолны газрууд, нийтийн хоолны үйлчилгээний газрууд, түүнчлэн ахмад настны асрамжийн газар, их сургууль, сургуулиудын гал тогоонууд багтсан. Судалгаагаар хоолны газруудын агаар дахь бүхирдлын дундаж агууламж нь ДЭМБ-ын гадаа агаарын бохирдлын удирдамжаас их байсан” гэжээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.