Сэтгэгдэл 0
Солонгос дахь гадаад оюутнуудын тоо өссөн нь их сургуулиудын өмнө шинэ сорилт болж байна

БНСУ 300,000 гадаад оюутан татах зорилгодоо төлөвлөсөн хугацаанаасаа өмнө хүрсэн байна. Одоо харин илүү хүнд хэцүү үе эхэлж байна. Засгийн газар анхаарлаа тоо хэмжээнээс чанар руу шилжүүлж байгаа энэ үед их сургуулиудын өмнө нэгэн томоохон сорилт тулгарч байна. Энэ нь оюутны тоо өсөж буй өнөөгийн нөхцөлд боловсролын чанарыг дээшлүүлж, ажил мэргэжлийн бодит боломжуудыг бүрдүүлэн, авьяаслаг залуусыг урт хугацаанд тус улсад тогтоон барьж чадах эсэх асуудал юм. Боловсролын яамны мэдээлснээр, 2023 онд эхлүүлсэн "Study Korea 300K" санаачилгын хүрээнд Засгийн газар 2027 он гэхэд 300 мянган гадаад оюутан татах зорилт тавьсан байв. Гэвч энэ зорилтод хугацаанаас нь өмнө хүрч, энэ жил гадаад оюутны тоо 307,464-т хүрчээ.
Гэвч гадаад оюутнуудыг элсүүлэх болон тэднийг тус улсад үлдээх хоорондын зөрүү их хэвээр байгаа нь их сургуулиуд Засгийн газрын шинэ зорилтуудыг хэрэгжүүлэхэд бэлэн эсэх талаар асуулт төрүүлж байна. Олон улсын оюутны тоо эрс нэмэгдсэн хэдий ч Солонгос улс гадаад төгсөгчдийг тус улсад үлдээх тал дээр бэрхшээлтэй тулгарсаар байна. 2023 оны 08 дугааар сараас 2024 оны 02 дугаар сарын хооронд Солонгосын их сургуулиудыг төгссөн 36,271 гадаад оюутны 42.9 хувь нь Солонгосыг орхин явсан бол тус улсад ажил эрхэлж чадсан нь 5,000-аас ч цөөн байна.
Солонгосын Жижиг, дунд үйлдвэрүүдийн холбооноос 2025 онд явуулсан судалгаагаар гадаад оюутнуудын 86.5 хувь нь төгссөнийхөө дараа Солонгост ажиллах хүсэлтэй байгаа нь тогтоогджээ. Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох "Global Korea Scholarship"-ийн хүлээн авагчдын дунд ч мөн ижил төстэй зөрүү ажиглагдсан байна. Тэдний 83.8 хувь нь тус улсад үлдэхийг хүссэн ч ердөө 28.3 хувь нь л Солонгост ажил олж чаджээ. Олон улсын чансаа тогтоогч байгууллагууд Солонгосын боловсролын байгууллагууд дэлхийн хэмжээний авьяастнуудыг татах, боловсролыг хүртээмжтэй болгох, төгсөгчдийг ажил олгогчидтой холбох тал дээр дутагдалтай байгааг онцолж байна.
QS байгууллагын Стратеги, аналитик хариуцсан дэд ерөнхийлөгч Маттео Куакварелли "Солонгос улс чухал ур чадварын дутагдлыг нөхөхийн тулд олон улсын авьяастнуудад улам бүр найдах шаардлагатай болно" гэжээ. Тэрбээр стратегийн ач холбогдол бүхий салбаруудад англи хэл дээрх хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, мөн их сургуулиас хөдөлмөрийн зах зээл рүү шилжих тодорхой замыг бий болгох шаардлагатайг онцолсон байна.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.