Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Эрүүл мэнд

АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран томуугийн тандалт, бэлэн байдлыг бэхжүүлнэ

1 цаг 11 минут
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан болон холбогдох мэргэжилтнүүд 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтад АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Томуугийн хөтөлбөрийн Зүүн Азийг хариуцсан захирал Жон Мак Артур, дэд захирал Ж.Тодд Мерсер, Номхон далайн баруун бүсийн Томуугийн хөтөлбөр хариуцсан захирал Жон Ватсон, мэргэжилтэн Кайтлин Фезпатрик нар оролцов.
 Хамтын ажиллагааны хүрээнд:
• Томуу болон томуугийн бус амьсгалын замын халдварын тандалтыг сайжруулах;
• Шувууны болон цар тахлын томуу, шинэ болон сэргэн тархаж буй халдварын үеийн бэлэн байдлыг хангах;
• Халдварын дэгдэлтийн үед хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төслийн зорилго, үйл ажиллагааг хэлэлцлээ.
Төслийн хүрээнд нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй амьсгалын замын халдварыг эрт илрүүлэх, тархалтыг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэхээр зорьж байна.
Мөн Монгол Улсад Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулагдаж байгаатай холбогдуулан цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, АНУ-ын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно
Монгол Улс 2025 онд 3.6 сая хүнтэй болж хүн амын тоо 4.8 дахин өссөн байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Налайх дүүрэгт гэр хороолол дунд баавгай орж иржээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

​ТӨСӨВ2027: Хархорум хотын зөвлөлийн дарга Н.Энхбаярын төсвийг 2 дахин нэмэгдүүлнэ
Ким Сэ Ронтой чат бичсэн хүн нь Ким Сү Хён бус, "А" гэх алдартан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоожээ
“Ариг”-т томилогдон ажилласан Монголбанкны БЭТ Б.Оргилсайхан бусдад давуу байдал олгожээ
Францын жагсагчид "Louis Vuitton", "Jil Sander", "Celine", "Christian Dior" зэрэг алдартай брэндийн дэлгэрүүдийг тоножээ
“Ноогт нуур”-т “Приус-30” загварын автомашин хоёр зорчигчийн хамт нуурын мөс цөмөрч оржээ
АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран томуугийн тандалт, бэлэн байдлыг бэхжүүлнэ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Налайх дүүрэгт гэр хороолол дунд баавгай орж иржээ
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр болно
Монгол Улс 2025 онд 3.6 сая хүнтэй болж хүн амын тоо 4.8 дахин өссөн байна
Орон сууц худалдан авахаар 110 сая төгрөг шилжүүлж, залилуулжээ
“Эрчим хүчний салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” арга хэмжээ үргэлжиллээ
Үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 785.5 тэрбум төгрөгөөр өсжээ
Нийт шүүгчийн хуралдаан боллоо
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар бригадын генерал С.Баатаржавыг томилжээ
Өмнөговийн Цэргийн штабын офицерыг шалгаж дуусжээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он