
Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын хэсэгт өнөөдөр баавгайн бамбарууш үзэгдсэн байна.
Одоогоор Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж байна.
Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, баавгайтай таарсан тохиолдолд ойртож очихгүй, өдөж үргээхгүй байхыг анхааруулж байна. Мөн хүүхэд багачуудыг хараа хяналтгүй явуулахгүй байхыг хүсье.
Аюулгүй байдлаа хангаж, холбогдох албаныхны заавар, зөвлөмжийг дагана уу.
Баавгайтай таарсан тохиолдолд
-
Богдхан уулын дархан цаазат газрын, Хамгаалалтын захиргаа: 77070840
-
Нийслэлийн Байгаль орчны газар: 72720303
-
Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв: 1131-0005
-
Цагдаагийн утас: 7023102
-
Нийслэлийн байгаль орчны газар
-
Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн: 91064466
-
Амьтны эмч: 91162228
-
Амьтны эмч: 85550746 дугаарын утсанд тус тус мэдээлэл өгч, хамтран ажиллана уу.
-
Иргэн та сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангана уу.
Эх сурвалж: Налайхын мэдээ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.