Сэтгэгдэл 0

Нийслэлийн хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ. Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байруудын мэдээллийг хүргэж байна.
Баянгол дүүрэг - 96-р сургууль,
Баянзүрх дүүрэг - 14-р сургууль,
Сүхбаатар дүүрэг - 3-р сургууль,
Сонгинохайрхан дүүрэг - 83-р сургууль,
Чингэлтэй дүүрэг - 23-р сургууль,
Хан-Уул дүүрэг - 34-р сургууль,
Налайх дүүрэг - “Эрдмийн оргил” сургууль
Багануур дүүрэг - Хүний хөгжлийн ордон
Багахангай дүүрэг - 91-р сургуульд тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.
Цэрэг татлагад ирэхдээ биедээ авч ирэх зүйлс:
Иргэний үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэх
Цээж зураг
Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификатыг биедээ авч ирнэ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.