Сэтгэгдэл 0
Чикагогийн Их Сургуулийн эрдэмтэд Юрийн галавын үед амьдарч байсан халиуны төрөл зүйлийг илрүүлжээ

Чикагогийн их сургуулийн эрдэмтэд Юрийн галавын үед амьдарч байсан, усны халиуны өвөг бололтой нэгэн амьтныг илрүүлсэн бөгөөд энэ нь хоол хүнсээ зажилж, залгих чадвартай болох нь тогтоогдсон хамгийн эртний амьтан байж магадгүй аж.
Энэхүү амьтныг “Megacauda sungei” буюу "том сүүлт" хэмээн нэрлэжээ. Хятад улсаас олдсон, 165 сая жилийн настай энэхүү хөхтөн амьтны өвөг нь нугасан хошууттай төстэй хойд мөчтэй, голын халиуныхтай адил өргөн, хавтгай сүүлтэй байсан нь түүнийг усанд сэлэх болон усан дотор ан хийхэд дасан зохицсон хамгийн эртний амьтдын нэг байж болохыг харуулж байна.
Мөн уг амьтан нь орчин үеийн хөхтөн амьтдын адил хоол хүнсээ зажилж, залгих боломжтой бүтэцтэй байжээ. "Энэ бол хувьслын явцад гарсан туйлын чухал шинэлэг өөрчлөлт юм. Хөхтөн амьтад ургамал эсвэл мах байхаас үл хамааран хоол хүнсээ зажилсны дараа залгидаг" гэж Чикагогийн Их Сургуулийн Организм судлал, анатомийн тэнхимийн профессор (Mila Pierce-Rhoads-ын нэрэмжит) бөгөөд "Nature" сэтгүүлд нийтлэгдсэн уг шинэ судалгааны ажлын ахлах зохиогч Же-Си Луо (Zhe-Xi Luo) хэвлэлийн мэдээнд дурджээ.
Тэрбээр "Эртний хөхтөн амьтад ийм бүтэцтэй болсноор бүлэг тус бүр өөрийн онцлогт тохирсон шүдтэй болж, хоол тэжээлийн асар олон төрөл зүйлд дасан зохицох боломжтой болсон. Тэд махчин, шавж идэштэн, өвсөн тэжээлтэн, холимог идэштэн эсвэл эдгээрийн аль нэг хэлбэрт шилжих боломжтой байв" гэжээ.

Чикагогийн Их Сургуулийн (U of C) мэдээлснээр, хүн зэрэг орчин үеийн бүх хөхтөн амьтан ам, залгиурыг улаан хоолой болон төвөнхтэй холбодог хэлний ястай байдаг ажээ.
Эдгээр яс нь U хэлбэрийн байрлалтай бөгөөд ясан хэсгүүдээс бүрдсэн холбоосоор дамжин гавлын ясанд бэхлэгдсэн байдаг аж. Энэхүү бүтэц нь хөхтөн амьтдад хоол хүнсээ бүхлээр нь залгихын оронд хоолойн булчингаа ашиглан жижиг хэсгүүдээр зажлан идэх боломжийг олгодог. Мөн энэ бүтэц нь хөхтөн амьтдын төлийг эхийнхээ сүүг хөхөх боломж бий болгодог байна. "Megacauda" нь Мезозойн эриний үед амьдарч байсан, хөхтөн амьтдын төрөл садан болох "докодонт" (docodonts) хэмээх устаж үгүй болсон бүлэгт хамаардаг байна.
Луо болон түүний хамтрагчид 2019 онд ижил төстэй хэлний ястай, харьцангуй жижиг докодонтийг олж илрүүлж байсан бол "Megacauda" нь 40-50 см урт, 1-2 кг жинтэй, хавьгүй том амьтан байв.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.