Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм ,Бурууд нүд хурц

Гаалийн байцаагчдыг хөлдөө чирсэн “Марин нью пост”-ын удирдлагад хариуцлага тооцож чадах уу

1 цаг 1 минут
Гаалийн улсын байцаагч нар өнгөрсөн хавар Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын мөрдөгчдөд олноороо баригдаж, эрүүгийн хэрэгт шалгуулж, өдгөө заримыг нь шүүх гэм буруутайг нь тогтоож ял шийтгэл оноогоод буй билээ. Тэгвэл тэдэнд хахууль удаа дараа өгч, олноороо ялтан болох үндсийг нь тавьсан “Марин нью пост” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тус компанийн удирдлага болон өмнөөс нь бүрдүүлэлтийг нь хийдэг гаалийн зуучлагч гэх хүмүүсийн өгсөн 500 мянгаас 50 сая төгрөгийн хахууль авсан Улаанбаатар хотын Гаалийн газрын 5-6 байцаагчаас зарим нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэн нэг жил хүртэлх хугацаагаар хоригдож буй юм. Тэгвэл “Марин нью пост” ХХК-ийн захирал Х.Туяа, эрх бүхий албан тушаалтан Х.Бат-Амар, гаалийн зуучлагч Г.Дэлгэрмаа, Б.Эрдэнэчимэг нарт Эрүүгийн хуулийн 22.5-ын “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэх заалтын дагуу яллагдагчаар татаад буй юм.
Мөн Гаалийн ерөнхий газрын Хяналт, хорио цээрийн газрын гаалийн улсын байцаагч Б.Ням-Осор “Марин нью пост” ХХК-ийн захирал Х.Туяагаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд “22 авто худалдааны төв”-ийн ойролцоо 50 сая төгрөгийн хахууль авч байх үйлдэл дээрээ АТГ-ынханд саатуулагдсан билээ. Тэрбээр уг аж ахуйн нэгжийн хүнд даацын автомашиныг гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч гэх бүртгэлд оруулсныхаа хариуд дээрх хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон байна.

Холбоотой мэдээ

Тоосгоны үйлдвэрийн авто замыг хааж, засварлана
Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Хэнтий аймагт 1,600 боодол өвс ачиж явсан автомашин шатжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улсын хилээр 32991 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ
Хурд хэтрүүлэх нь ослын эрсдэлийг нэмэгдүүлдэг
Гаалийн байцаагчдыг хөлдөө чирсэн “Марин нью пост”-ын удирдлагад хариуцлага тооцож чадах уу
Орон сууцны үнийн индекс 7.6 хувиар өсжээ
Хэнтий аймагт 1,600 боодол өвс ачиж явсан автомашин шатжээ
Хортой будаг, шаардлага хангахгүй барилгын материалыг дахин сургууль, цэцэрлэгт ашиглуулахгүй
Тоосгоны үйлдвэрийн авто замыг хааж, засварлана
Э.Бат-Амгалан сайд зорилтот бүлгийн орон сууцны төслүүдийг зориуд гацааж байна уу
Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж, бусдад худалдаалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
Ой, хээрийн гал түймрийн дуудлагын 77 хувь буюу 134 нь хээрийн түймэр байна
Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний, нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
Шатахууны үнийн өсөлт инфляцыг улам өрдөх нь тодорхой боллоо
ДЭМБ: Оросын лабораторын ажилтны нас баралтын шалтгааны талаар одоог хүртэл мэдээлэлгүй байна
Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он