Сэтгэгдэл 0
ДЭМБ: Оросын лабораторын ажилтны нас баралтын шалтгааны талаар одоог хүртэл мэдээлэлгүй байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) энэ сард Сибирьт тарваган тахлын эсрэг судалгааны төвд ажиллаж байсан Оросын лабораторын ажилтны аминд хүрсэн уушгины хатгалгааны шалтгааны талаар одоо хүртэл ямар нэгэн мэдээлэлгүй байгаа талаараа мэдээлжээ. Лабораторын ажилтан энэ сарын 2-нд өвдөж, тодорхойгүй нөхцөл байдалд нас барсан тул эрх баригчид 200 орчим хүнийг тусгаарласан.
ДЭМБ-ын мэдээлснээр Оросын төрийн зохицуулагч байгууллага лабораторын ажилтан болон түүнтэй харьцсан хүмүүсийн шинжилгээнд өндөр аюултай эмгэг төрүүлэгч илрээгүй, нас барсан хүнтэй хавьталд орсон хүмүүсээс ямар ч шинж тэмдэг илрээгүй, мөн уушгины хатгалгааны хүнд хэлбэрийн бусад тохиолдол илрээгүй гэж мэдэгджээ. ДЭМБ-аас "Нас барсан лабораторын ажилтны оношийг баталгаажуулах эмнэлзүйн болон тархвар судлалын лабораторын мэдээлэл шаардлагатай" гэжээ.
Уушгины тахал нь хүнээс хүнд тархаж, уушгины хатгалгааны хүнд хэлбэрийг үүсгэдэг боловч цаг тухайд нь илрүүлж, эмчилбэл эдгэрэх магадлал өндөр байдаг. Дэлхийн эрүүл мэндийн албан тушаалтнууд Хятадад хурдан тархдаг амьсгалын замын өвчний бөөгнөрөлөөр эхэлсэн COVID-19 цар тахлын дараа тодорхойгүй шалтгаантай үхлийн аюултай уушгины хатгалгааны тохиолдлуудад илүү анхааралтай хандаж байна.
Оросын эрх баригчид тус лабораторын ажилтныг зохих журмын дагуу вакцинжуулсан байсан бөгөөд түүний биеэс ажлынх нь чиглэлтэй холбоотой ямар нэгэн бичил биет илрээгүй гэж мэдэгдэв. Мөн пүрэв гарагт Орос тухайн ажилтантай хавьталд орсон бүх хүнд эрүүл мэндийн үзлэг хийж дууссанаа мэдэгджээ. Тэд тогтоосон журмын дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүрэн мэдээлэл өгсөн гэдгээ онцолж байна.
Эх сурвалж: https://www.independent.co.uk/news/world/europe/russia-plague-pneumonic-outbreak-update-b3064696.html

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.