Сэтгэгдэл 0
10 аймагт дулааны станц байгуулах төслөөс мөнгө идсэн Н.Тавинбэх нарын шүүх хурал болж байна

Хуулийн байгууллага Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх тэргүүтэй албан тушаалтнуудыг 10 аймагт дулааны станц байгуулах төслөөс мөнгө идсэн хэргээр 2026 оны нэгдүгээр сард саатуулсан. Уг гэмт хэргийн эхний шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд болж байна. АТГ-аас прокурорын хяналтын дагуу Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн 22.1-3, 22.5-1, 22.4-5 заалт буюу авлига, албан тушаалын хэргээр буруутгаж байгаа.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгт энэ хэргийн талаар мэдээлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар БНСАУ-ын Засгийн газартай хамтран 10 аймгийн дулааны цахилгаан станц барих 2019 онд 148.7 сая ам.долларын, 40 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Эрчим хүчний яамнаас 2019 онд төсвийн зөвлөх үйлчилгээгээр БНХАУ-аас хоёр, Монгол Улсаас хоёр аж ахуйн нэгжийг шалгаруулж 2019 оны долдугаар сарын 31-нд 9 сая гаруй сая ам.долларын гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээний ажил хангалтай, хугацаа дууссан байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөвлөх үйлчилгээний хугацааг сунгаж, төсвийг 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлж Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан иргэн Т-ийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон. Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэж 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөгийг олгосон. Уг хэрэгт холбогдуулж гурван хүнийг баривчилсан” гэж байсан юм. Хэрвээ дээрх төсөл амжилттай хэрэгжсэн бол Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 65 гаруй км дулаан дамжуулах шугам сүлжээ бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем ашиглалтад орох байсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.