Сэтгэгдэл 0

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026.09.28-ны өдрийн 2026/ШЗ/5901 дугаартай захирамж
Шүүхийн процессын тойм: № 08,
Огноо: 2026.09.29
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шүүхийн процессын тойм: № 08,
Огноо: 2026.09.29
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Б.А, Т.Ц, Б.М, Д.Н нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээллийг тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг,
Л.Б, У.У нарыг дээрх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
А.А-г хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль зөрчиж олж авсан, бусдад дамжуулсан, нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан гэмт хэргийг харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж үйлдсэн гэх гэмт хэргүүдэд холбогдуулан Нийслэлийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Мөрдөгч, прокурор хэргийн байдлыг бүрэн нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, аливаа мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй.
Гэтэл энэ хэрэгт таньж олуулах ажиллагаа явуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэргийг нотлон тогтооход чухал ач холбогдолтой эд мөрийн баримтыг хадгалах, хамгаалалтад авах зэрэг ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн.
Мөн хэрэгт холбогдсон хүмүүсийн гэмт хэрэг үйлдэж олсон байж болзошгүй мөнгө бусад орлогын эх үүсвэр, зарцуулалтыг бүрэн гүйцэд тогтоож ирүүлэх нь хэргийг зөв зүйлчлэн шийдвэрлэх, шүүхээс хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл болдог.
Зарим өмгөөлөгч нараас өөр шүүхэд хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан бөгөөд энэ нөхцөл байдлыг прокуророос анхаарвал зохино. Учир нь уг хэргийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа ба зарим хүмүүсийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд чухал ач холбогдолтой байж болзошгүй болно.
Дээр дурдсан болон хэрэгт зайлшгүй хийгдвэл зохих бусад ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай зарим яллагдагч, өмгөөлөгч нарын хүсэлтийг хангах үндэслэлтэй.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн, гэмт хэрэг үйлдэж олсон байж болзошгүй мөнгө, бусад эд хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалтыг шалгаж тогтоох зэрэг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Наранжаргал
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.