Сэтгэгдэл 0

АНУ-д дизель түлшний үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт нэг галлон нь 6 ам.долларын босгыг давсны дараа энэ сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд дизель түлшний дундаж үнэ 6.23 ам.доллар болж, түүхэн дээд амжилт тогтоов.
Өнөөдөр үнэ дахин өсөж, нэг галлон нь 6.31 орчим ам.долларт хүрч шинэ дээд үзүүлэлтийг тогтоогоод байна. Одоогийн үнэ нь жилийн өмнөх нэг галлон нь 3.71 ам.доллар байсан түвшнээс ойролцоогоор 68 хувиар өндөр байна.
Энэхүү огцом өсөлт нь зөвхөн түүхий газрын тосны нийлүүлэлтийн асуудлаас бус, харин газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний дэлхий дахины хомсдолоос үүдэлтэй байна. Ойрхи Дорнодын эрчим хүчний дэд бүтцэд гарсан саатал, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээврийн хөдөлгөөн эрс буурсан явдал болон Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн халдлагууд нь дизель түлш тэргүүтэй бусад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бууруулжээ. Нөхцөл байдал хүндэрч, дизель түлшний үнэ инфляцийн талаарх санаа зовнилыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ АНУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн хувьд ашигтай нөхцөл бүрдүүлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Нийлүүлэлтийн тасалдал үүсэж, аль хэдийн хязгаарлагдмал байсан зах зээл улам бүр шахагдсаны улмаас есдүгээр сард дизель түлшний үнийн өсөлт эрчимжсэн. АНУ-д дизель түлшний улсын дундаж үнэ нэг галлон тутамд 6 доллароос давсан үед нөөц нь сүүлийн таван жилийн дунджаас 13 орчим хувиар доогуур байсан бол газрын тос боловсруулах үйлдвэрийн ашигт ажиллагааны гол үзүүлэлт болох "crack spread" (түүхий тос болон боловсруулсан бүтээгдэхүүний үнийн зөрүү) түүхэн дээд түвшинд хүрээд байв. Түүнээс хойш нөхцөл байдал улам дордсон байна.
Иран улс оролцсон мөргөлдөөний улмаас Ойрхи Дорнодын газрын тос болон боловсруулсан бүтээгдэхүүний экспорт тасалдсан бол Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн халдлага тус улсын боловсруулах хүчин чадлыг бууруулжээ. Оросын боловсруулах хүчин чадал огцом буурч, Москва дизель түлшний экспортыг хориглосон мэдээлэл гарсан бол Персийн булангийн бүсээс гарах дизель түлшний экспорт ч мөн Ормузын хоолой орчмын тасалдлын улмаас хүндрэлд орсон байна. Саудын Арабт өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлууд эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
Иран улс оролцсон мөргөлдөөний улмаас Ойрхи Дорнодын газрын тос болон боловсруулсан бүтээгдэхүүний экспорт тасалдсан бол Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн халдлага тус улсын боловсруулах хүчин чадлыг бууруулжээ. Оросын боловсруулах хүчин чадал огцом буурч, Москва дизель түлшний экспортыг хориглосон мэдээлэл гарсан бол Персийн булангийн бүсээс гарах дизель түлшний экспорт ч мөн Ормузын хоолой орчмын тасалдлын улмаас хүндрэлд орсон байна. Саудын Арабт өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлууд эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
Есдүгээр сарын 15-нд Саудын Арабын эрчим хүчний дэд бүтэц, тэр дундаа Улаан тэнгис рүү өдөрт 4 сая орчим баррель газрын тос тээвэрлэх хүчин чадалтай "Зүүн-Баруун" дамжуулах хоолойд халдлага гарсны улмаас газрын тосны үнэ огцом өсөж, нийлүүлэлт эрсдэлд орсон. Үүний дүнд "Brent" маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 107.55 доллар орчимд хүрч, "WTI" маркийн тосны үнэ 103 ам.доллароос давсан. Энэ нь дизель түлшний хувьд чухал ач холбогдолтой юм.
Дизель түлшний үнэ 2027 он хүртэл өндөр хэвээр байж болзошгүй
Эрчим хүчний мэдээллийн алба (EIA) 2026 оны энэ сарын 9-нд гаргасан "Богино хугацааны эрчим хүчний төлөв байдлын тайлан"-даа АНУ-д жижиглэнгийн худалдаагаар борлуулагдах дизель түлшний 2026 оны дундаж үнийн таамаглалаа өмнөх 4.85 ам.доллароос 4.4 хувиар нэмэгдүүлж, нэг галлон тутамд 5.07 ам.доллар болгосон байна.
Хамгийн гол нь тус байгууллага 2027 оны таамаглалаа ч мөн өмнөх 4.07 ам.доллароос 8.2 хувиар нэмэгдүүлж, нэг галлон тутамд 4.40 ам.доллар болгон өөрчилжээ. Анх харахад 2027 оны дундаж үнэ болох 4.40 ам.доллар нь өнөөгийн 6.23 ам.долларын үнэтэй зөрчилдөж буй мэт санагдаж болох юм. Гэвч EIA-гийн энэхүү таамаглал нь Ойрхи Дорнодоос газрын тос нийлүүлэх урсгал аажмаар сайжирч, дэлхийн хэмжээнд нөөц эргэн сэргэнэ гэсэн таамаглалд үндэслэсэн байна.
EIA-гийн таамаглаж буйгаар, 2026 оны хоёрдугаар хагаст "Брент" (Brent) маркийн газрын тосны үнэ нэг баррель нь дунджаар 90 орчим ам.доллар байх төлөвтэй байгаа бол 2027 онд олборлолт нэмэгдэж, нөөц дахин бүрдснээр үнэ буурч, нэг баррель нь ойролцоогоор 74 ам.доллар болох ажээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.