Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа

58 мин өмнө
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2026.09.15/ бараалхлаа.
Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд ноён И Ман Хи-д Монгол Улсад болж буй "Сүрьеэтэй тэмцэх Азийн хамтын ажиллагааны 9 дэх удаагийн форум"-д оролцохоор ирсэнд талархал илэрхийлээд, форумын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд улам гүнзгийрэн хөгжиж, ялангуяа парламент хоорондын хамтын ажиллагаа бэхжиж, шинэ шатанд гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа Улсын Их Хурлын дарга илэрхийллээ.
Мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнгөрсөн зун Үндэсний их баяр наадмаар БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийж,  хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бататган бэхжүүлсэн нь түүхэн чухал үйл явдал болсныг тэмдэглэв.


Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, соёл, аялал жуулчлал, ялангуяа эрүүл мэндийн салбарт өргөжин хөгжиж, үр дүнд хүрч буйг Улсын Их Хурлын дарга дурдаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Эрүүл Монгол хүн" санаачилгын хүрээнд “Хавдар судлалын үндэсний II төв”-ийг шинээр байгуулах төсөлд ахиц гарч, тохиролцоонд хүрсэн нь онцгой ач холбогдолтой явдал болохыг онцлон тэмдэглэлээ. Улмаар "Хавдар судлалын үндэсний II төв" байгуулах төсөл нь тус улсын анагаах ухаан, технологийн ололт, амжилтыг Монгол Улсад нэвтрүүлэх, олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд ач холбогдолтой төдийгүй хоёр улсын нөхөрлөл, хамтын ажиллагааны бодит үр дүн, бэлгэ тэмдэг болсон төсөл болно гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийлсэн.  


Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, өнөөдөр Монгол Улсын 60 мянган иргэн БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буйг дурдаад, сүүлийн үед монголчууд тус улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нь ихэссэн. Иймд ялангуяа эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаар тус улсыг зорьж буй иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, уян хатан бодлого барих чиглэлд анхаарал тавьж, ажиллахыг хүслээ.
Мөн тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах орчныг бүрдүүлэх, цаашлаад хууль ёсны дагуу зорчиж буй монгол иргэдэд тавигдах визийн шалгуурыг тодорхой болгох, мэдээлэх, хилээс буцаах шийдвэрийн үндэслэлийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлан, хүндэтгэлтэй харилцах асуудалд анхаарч, үр дүнтэй хамтарч ажиллахыг хүссэн юм.


БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийсэн ажил ихтэй энэ өдөр цаг зав гарган хүлээн авсанд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлэв.


Ноён И Ман Хи өнгөрсөн долдугаар сард тус улсын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын эрүүл мэндийн яам хооронд “Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” шинэчлэн баталсныг дуулгахын зэрэгцээ “Хавдар судлалын үндэсний II төв” төслийг хэрэгжүүлэх асуудалд анхнаас нь анхаарал тавьж, дэмжиж ажилласанд Улсын Их Хурлын даргад талархлаа илэрхийлсэн.


Түүнчлэн тэрбээр БНСУ-д зорчих Монгол Улсын иргэдийн визтэй холбоотой асуудлын талаар холбогдох байгууллагад уламжилж, анхаарал тавьж ажиллана гэлээ.


Уулзалтад Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Ганзориг, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Ганмаа нар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав
Монгол Улсын босоо тэнхлэгийн тээврийн коридорыг өргөжүүлэх, тээвэр, логистикийн стратегийн ач холбогдолтой авто замын төслүүдийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлнэ
Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалт болж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав
Монгол Улсын босоо тэнхлэгийн тээврийн коридорыг өргөжүүлэх, тээвэр, логистикийн стратегийн ач холбогдолтой авто замын төслүүдийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлнэ
Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалт болж байна
21 дүгээр хорооллын уулзвар, Баянхошууны тойрогт замын цагдаагийн 2 кубон (түр байр), Эмээлтэд онцгой байдлын 1 кубоныг байршуулж ажиллуулна
УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
С.Ганбаатар: Ерөнхий сайд хувийн сургуультайгаа холбогдсон асуудалд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой
Б.Энхбаярын дараагийн золиос хэн бэ?
Монгол болон Санкт-Петербург хотын найрамдлын төгөл байгууллаа
Гадаад: Дэлхий дахинд дизель түлшний нийлүүлэлтийн хомсдол өвлийг дуустал үргэлжлэх төлөвтэй байна
Академич С.Чулуун: Анх удаа археологийн малтлагаас Чингис хааны билиг сургаал олдсон
“Сэтгэл зүйн эрүүл мэнд ба стрессийг зөв даван туулах арга зам” сэдэвт сургалтыг Чех Улсын 9 хотод зохион байгуулжээ
“MINING WEEK & MINEPRO 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэн маргааш эхэлнэ
Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ
“Номын баяр” есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно
Японы хиймэл дагуулыг Монголд нутагшуулах тухай санал солилцлоо

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он