Сэтгэгдэл 0
Гадаад: Дэлхий дахинд дизель түлшний нийлүүлэлтийн хомсдол өвлийг дуустал үргэлжлэх төлөвтэй байна

Ойрхи Дорнод болон Оросын үйлдвэрүүдийн нийлүүлэлтийн хомсдолыг нөхөх хангалттай боловсруулах хүчин чадалгүйн улмаас дэлхий дахинд дизель түлшний нийлүүлэлт ирэх онд ч мөн хязгаарлагдмал хэвээр байх болно гэж "Reuters" агентлаг боловсруулах болон түүхий эдийн худалдааны салбарын удирдлагуудын мэдээлэлд үндэслэн мэдээлжээ. ОХУ-аас өдөрт 2 сая баррель, Ойрхи Дорнодоос мөн өдөрт бараг 2 сая баррель түлшний нийлүүлэлт тасалдаж байгаа тул бүтээгдэхүүний бодит хомсдол үүсээд байгаа талаар "Vitol" компанийн гүйцэтгэх захирал Рассел Харди Ази-Номхон далайн бүсийн газрын тосны бага хурлын үеэр мэдэгджээ. "Дизель түлшний нөөц нэлээд дутагдалтай байгаа энэ үед өвлийн улирал ойртож байгаатайгаар тухайн зах зээл дэх үнийн өндөр түвшин цаашид ч үргэлжлэх нөхцөл бүрдэж байна" гэж "Phillips 66" компанийн дэлхийн худалдаа хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Марк Сенн онцолжээ.
АНУ-д дизель түлшний үнэ сүүлийн үед дээд амжилт тогтоож, энэ сард нэг галлон нь 5.90 доллароос давсан байна. Түлшний хомсдол эцсийн хэрэглэгчдэд хүрч, дэлхий даяар дизель болон бусад төрлийн түлшний үнэ огцом өсөж байгаа тул улс орнуудын засгийн газрууд түлшний татварыг бууруулах зэрэг яаралтай арга хэмжээг авч эхлээд байна. "Vitol" компанийн төлөөлөгч Хардигийн тайлбарласнаар, Ойрхи Дорнодоос нийлүүлэх түлшний экспорт өдөрт ердөө 1 сая баррелиар хэмжигдэж байгаа нь нөөцийг шавхагдахад хүргэсэн бөгөөд нөхөх боломж ойрын хугацаанд харагдахгүй байгаа аж. Орос Украины дроны цохилтод өртсөн газрын тос боловсруулах үйлдвэрүүдээ засварлах, дотоодын зах зээл дэх түлшний хомсдолыг шийдвэрлэх зорилгоор дизель түлшний экспортыг хориглоод байгаа бол Ойрхи Дорнодын үйлдвэрлэгчид ч мөн үйлдвэрүүд нь гэмтсэний зэрэгцээ түлшээ Ормузын хоолойгоор дамжуулан гаргахад хүндрэлтэй тулгарч байна. Дэд бүтцэд чиглэсэн халдлагууд үргэлжилсээр байгаа бөгөөд тухайлбал, энэ долоо хоногт Йемений Хути бүлэглэл "Saudi Aramco"-гийн Жизан дахь газрын тос боловсруулах үйлдвэрт дахин халдсан. Тус үйлдвэр нь өдөрт 400,000 баррель бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.