Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Медиа

Улаанбаатар хотод метро барих ажил нэг шатаар ахилаа

2024/05/20
Өнгөрсөн өвөл буюу энэ хоёрдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын захирагчийн албанаас Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд олон хүний багтаамжтай газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метроны шугам байгуулах тендерийг зарласан билээ. Тус албанаас өнөөдөр 14:00 цагт мэдээлэл хийж, Улаанбаатар хотод метро байгуулахад зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээв. Уг тендерт дөрвөн оролцогч компани албан ёсоор метро байгуулах үнийн саналаа ирүүлсэн байна. Угтаа тендерийг энэ сарын 03-нд нээх байсан боловч зарим оролцогч байгууллагын хүсэлтээр хугацааг өнөөдөр болгон хойшлуулсан гэж тайлбарлалаа.

Метрог барьж байгуулах тендерийг тун удахгүй зарлана. Харин өнөөдөр задалсан тендерээр тодорсон оролцогч нь Улаанбаатар хотын захирагчийн алба болон ард түмний өмнөөс метроны шугам байгуулах ажлын явц, зориулсан төсвөөс гарах төгрөг бүрийг хянах үүрэгтэй гэж ойлгож болно. Мөн дээр нь барилгын ажил технологийн дагуу явж буй эсэх, ТЭЗҮ, зураг төсөлд нарийвчлан шаардлага тавих туршлагатай, мэргэжлийн этгээдийг тодруулах ажлын нэг хэсэг юм.

Улаанбаатар хотод метро байгуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн этгээдийг тодруулах тендерийн хоёрдугаар шатанд:
  1. “MPC engineering” компани 181,935,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлж, “International bank of economy and cooperation” банкаар төлбөрийн үүрэг хүлээх баталгаа гаргасан байна.
  2. “China railway design corporation” компани 176,291,108,298 төгрөгийн үнийн санал ирүүлж, “Bank of China” банкаар төлбөрийн үүрэг хүлээх баталгаа гаргасан байна.
  3. “Dohwa engineering Co.,LTD” компани 145,911,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ч тендерийн баталгааг системд оруулаагүй байна.
  4. “Guangzhou metro group Co.,LTD” компани 145,548,000,000.80 төгрөгийн үнийн санал ирүүлж, “Bank of China” банкаар төлбөрийн үүрэг хүлээх баталгаа гаргасан байна.
Тендерийн хороо холбогдох өдрүүдэд хуралдаж, шийдвэрээ гаргасны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. Ийнхүү улаанбаатар хот метротой болох ажил нэг алхмаар урагшилж байна. Үүний дараагаар метро байгуулах туршлагатай, найдвартай компанийг шалгаруулах тендерийг зохион байгуулснаар Улаанбаатар хот метротой болох мөрөөдөл биелэлээ олоход хүрэх нь.

Холбоотой мэдээ

Зэсийн Шинэ орд нээгдлээ
“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Монгол, Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зэсийн Шинэ орд нээгдлээ
Галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна
Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
Хот, нийтийн аж ахуйн салбарт 157 техник хэрэгслээр парк шинэчлэлт хийгээд байна
Австрали хүнд гэмт хэрэг үйлдсэн ч шүүхийн шийдвэрээр хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ
УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнах ёстойг анхаарууллаа
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж эхэллээ
“Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Монгол, Казахстан хоёр улсын хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ
Толгойт хотыг орон сууцжуулах газар чөлөөлөлт эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно
АНУ гадаад оюутан болон сэтгүүлчдийн визний хугацааг багасгах санал гаргалаа
Ч.Батзориг: Дэнжийн 1000 дэд төвийн дулааны станцыг 2027 онд ашиглалтад оруулна
Хэт чанга дуу чимээтэй тээврийн хэрэгслүүдийн стандартын түвшинг хэмжлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2025 он