Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 11 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

2 цаг 8 минут
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 532 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 311 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 221 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Баян-Өлгий аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Говь-Алтай аймгийн Боловсролын газар,  Иргэний нисэхийн үндэсний төв, Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк ХК, “Эрдэнэс Баянбогд” ХХК зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 108 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Эрүүгийн хуулийн 22.1, 22.13 дугаар зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 2 үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Зөвшөөрөл олгож гэрээ байгуулахдаа хуулийн этгээдэд давуу байдал олгосон зэрэг гомдол, мэдээллийг хянан шалгаж, холбогдох этгээдэд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналтаар 11 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Холбоотой мэдээ

Зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 1,185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүүг хураан авчээ
Баянхошуу тойрог орчмын замд засвар хийх тул хэсэгчлэн хаана
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 1,185 ширхэг мөнгөн зоос, 29 ширхэг мөнгөн ембүүг хураан авчээ
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 11 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Баянхошуу тойрог орчмын замд засвар хийх тул хэсэгчлэн хаана
Улсын ургацын комиссын хуралдаан болж, ургац хураалтыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай албан даалгавар гаргалаа
Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авна
Судалгаа: Залуучууд сургуулиа төгсөхдөө шаардлагатай практик ур чадвар эзэмшээгүй байдаг
Н.Учралын “хүслийн жагсаалт”-ыг УИХ хэлэлцэж эхэллээ
Оюутолгой: Гүнийн уурхайд 61 уурхайчин гацжээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
Засгийн газраасаа том толгойтой Э.Бат-Амгалан сайд
Т.Жамбалцэрэн: Монголын нүүдлийн мал аж ахуйн үнэт зүйлсийг орчин үеийн хүнсний засаглалтай уялдуулна
Цэрэг, хүчний байгууллагын алба хаагчдын тэтгэврийн насыг эргэн харахыг хүсэж нийтийн өргөдөл гаргажээ
Энэ оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он