Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Нийгэм

Ц.Идэрбат: Мал эмнэлгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд 10 чиглэлээр 20 арга хэмжээ хэрэгжүүлнэ

48 мин өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Мал эмнэлгийн ерөнхий газрын шуурхай хуралд оролцож, мал эмнэлгийн салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, холбогдох үүрэг чиглэл өглөө.

Хуралд аймгуудын Мал эмнэлгийн газрын удирдлага, мэргэжилтнүүд цахимаар оролцов.

Хурлын эхэнд сайд Ц.Идэрбат өнгөрсөн тав, зургаадугаар сард болсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүсчилсэн зөвлөгөөнүүд дээр мал эмнэлгийн байгууллагын анхан, дунд шатанд ажиллагсад, малын эмч нарын илэрхийлсэн саналуудыг салбарын бодлогын баримт бичигт тусгахаар ажиллаж байгааг дурдаж, Малын эрүүл мэндийг хамгаалах зарим арга хэмжээний тухай, Мал эмнэлгийн шинэчлэлийн аяныг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдүүлэхээр болсныг онцоллоо.

Мал эмнэлгийн ерөнхий газрын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын байдлаар 17 тэрбум төгрөгийн өрийн сүлжээ үүсээд байсныг барагдуулах ажлыг өнгөрсөн хугацаанд амжилттай зохион байгуулснаар 10 орчим тэрбумыг нь барагдуулаад байгаа аж. Цаашид мал эмнэлгийн салбарын хэвийн үйл ажиллагааг хангах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхийн тулд 10 чиглэлээр, 20 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг 2027 оны төсвийн жилийг хүлээлгүйгээр энэ онд багтаан эхлүүлэхээр зорьж байгаа бөгөөд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн зарим, чиг үүргийг мал эмнэлгийн салбарын чадавхийг дэмжихэд чиглүүлэх талаар хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрээд байгаа гэдгийг сайд Ц.Идэрбат дурдав.

Түүнчлэн малын гоц халдварт шүлхий, мялзан өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэх бодлого баримталж, ирэх 2027 оны намрын шүлхийн дархлаажуулалтыг Монголд үйлдвэрлэсэн вакцинаар хийхээр төлөвлөн ажиллаж байгаа, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд эхний ээлжинд 70 суманд “Нэг сум, нэг мал эмнэлэг” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг сайд хэллээ гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв. 

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
Бамбай хоншоорт могойд хатгуулахаас сэрэмжлээрэй
Геологи, хайгуулын салбарт “Oxus Metals AI” компани Монгол Улстай хамтран ажиллах сонирхол илэрхийлжээ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
Бамбай хоншоорт могойд хатгуулахаас сэрэмжлээрэй
Ц.Идэрбат: Мал эмнэлгийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд 10 чиглэлээр 20 арга хэмжээ хэрэгжүүлнэ
Геологи, хайгуулын салбарт “Oxus Metals AI” компани Монгол Улстай хамтран ажиллах сонирхол илэрхийлжээ
COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
Шатахуун дамлан борлуулсан 2 зөрчлийг илрүүлэн шалгаж байна
Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлжээ
Анхаарал сэрэмжээ нэмэгдүүлж, аюулгүй байдлаа хангаарай
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
Аялал жуулчлалын компанийн автомашиныг ШТС-ууд хязгаарлалтгүй шатахуун олгох боломжоор хангана
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Мал угаалгын ажил үргэлжилж байна
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он