Аялал жуулчлалын компанийн автомашиныг ШТС-ууд хязгаарлалтгүй шатахуун олгох боломжоор хангана

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын хурал боллоо.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 95 чиглэлд 190 цагдаагийн албан хаагч, 43 олон нийтийн цагдаа 56 байршилд ажиллаж байна.
Монополын эсрэг газар болон Тагнуулын ерөнхий газрууд холбогдох мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эрчимжүүлж байна.
Шатахуун түгээх станцууд бүх хошуугаар авто бензин олгох үүргийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 59 ШТС 2 хошуугаар, 12 ШТС 4 хошуугаар, 4 ШТС 6 хошуугаар, 1 ШТС 8 хошуугаар олгож байгаа бол 15 ШТС 1 хошуугаар олгож байна.
Орон нутгийн удирдлагууд болон ШТС-уудад аялал жуулчлалын компаниудын авто машиныг хязгаарлалтгүй шатахуун олгох боломжоор хангах үүрэг өглөө.
Шатахуун импортлогч ААН-үүдийг дотоод хяналтаа сайжруулж аливаа дамын наймааг таслан зогсооход онцгой анхаарах үүрэг, чиглэлийг өглөө гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.