Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ

1 цаг 12 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал үргэлжилж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай “гуравдагч хөрш”, стратегийн чухал түнш- БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргийн хамт хүрэлцэн ирж, төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдэл Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочдын хувиар оролцох гэж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.

Халуун дотноор хүлээн авч буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Монголын төр, засаг, ард түмэнд Ерөнхийлөгч И Жэ Мён талархал илэрхийлллээ.

БНСУ-ын төрийн тэргүүний түвшинд 15 жилийн дараа хийж байгаа энэ айлчлал хоёр улсын харилцааны “Алтан үе”-ийн эхлэл болно гэдэгт итгэлтэй буйгаа талууд нотлов.

Төрийн тэргүүн нар өнгөрсөн 36 жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүх салбарт өргөжин тэлж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжиж байгааг тэмдэглэлээ.

Харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж буйг талууд сайшааж, цар тахлын үед төрийн тэргүүн нарын цахим уулзалтаар харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцож байсныг онцоллоо.

Хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд тохиролцсон асуудлууд бодит ажил хэрэг болж байгааг тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засгийн болон бусад бүх салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгдэв.

Айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хоорондын 21 баримт бичигт гарын үсэг зрж, Хамтарсан тунхаглал гаргаж байгааг сайшаалаа.

Айлчлалын үр дүн, хэлэлцэж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход  Засгийн газар хоорондын Хамтарсан хороо болон салбаруудын зөвлөлдөх механизмууд идэвхтэй ажиллахын чухлыг тэмдэглэв.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болох “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулахаар боллоо.

Мөн БНСУ-д монголын эмч, мэргэжилтэн бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх болон тус улсын эм үйлдвэрлэлийн тэргүүлэх компаниудаас чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эм, эмийн бүтээгдэхүүнийг импортлох асуудлыг судалж үзэхээр болов.

Айлчлалаар хоёр улсын иргэд харилцан зорчих, оршин суухад таатай нөхцөл бүрдүүлэхэд бодит хувь нэмэр болохуйц баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээр болон Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, харилцан зорчих, оршин суухад чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар тэмдэглэв.

Монгол, Солонгосын “Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг харилцан үр ашигтай байх зарчимд тулгуурлан байгуулахын төлөө байгаагаа талууд нотоллоо.

Төрийн тэргүүн нар хоёр улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийтлэг байдлаар туссан чухал ашигт малтмал, дэд бүтэц, ногоон эдийн засаг, дижитал шилжилтийн салбарыг дэвшилтэт технологид тулгуурлан хөгжүүлж, хамтран ажиллахаар тогтлоо.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрүүд чухал хувь нэмэр оруулж ирсэнд Монголын ард түмэн ямагт талархаж байдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.

Мөн БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Солонго 1, 2 орон сууцны хороолол” төсөл амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэв.

“Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн болон “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг Солонгосын тал дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах чиглэлээр солонгосын талтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсныг сайшааж, Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын нарийвчилсан зураг төсөл, бүтээн байгуулалтад хамтран ажиллах болсонд баяртай буйгаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ

Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай зэрэг 21 баримт бичигт гарын үсэг зурлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Жин Сон Жүн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
"Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа
БНСУ-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг иргэд өөрийн үндэсний хэлээр өгөх боломж бүрдлээ
“Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-ийн хүрээнд зарчмын тохиролцоонд хүрлээ
ГХЯ: Японы ардын дипломатын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Хурдан морины сэрвээний өндрийг хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжинэ
Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
УНТЭ Монгол Улсад анх удаа бамбай булчирхайн лазер аблаци эмчилгээг амжилттай нэвтрүүллээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийслэлийн ус тогтсон байршлуудад ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн баг 45 механизмтай ажиллаж байна
Ямааны самнасан ноолуурын экспорт 2.1 дахин өсжээ
Засгийн газар Төрийн өмчит компаниудын реформын эхний алхмыг хийлээ

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он