Skip to main content

Шүгэл үлээгч

Main Menu

  • Шүгэл үлээгч
  • Цэс
  • Медиа
  • Бидний тухай
  • Хайх
X

Улс төр

Сонгууль 2024
Засгийн газар
УИХ
Намууд
Нийтлэл
Дотоод бодлого
Гадаад бодлого
Элчин сайд
Хууль төрөхийн өмнө
Эшлэл

Эдийн засаг

Банкууд
Хөрөнгийн зах зээл
Уул уурхай
Дэд бүтэц
Харилцаа холбоо
Хөдөлмөрийн зах зээл
Бизнес

Нийгэм

Нийслэл
Боловсрол
Бурууд нүд хурц
Хөдөө аж ахуй
Байгаль орчин
Аялал жуулчлал

Дэлхий дахин

Гаднын хэвлэлд
Хөрш орнууд
Тойм
Халуун цэг
Улс төр
Хамтын нийгэмлэгийн байгууллагууд
Батлан хамгаалах
Орос-Украины дайн
Ойрх дорнод
Европын холбоо
Бусад

Шинжлэх ухаан, Технологи

Хиймэл оюун ухаан
Биг Тек
Олон нийтийн сүлжээ
Тоглоом
Кибер аюулгүй байдал
Метаверс, VR, AR
Дата
Финтек
Технологийн орчин
Шинжлэх ухаан
Танин мэдэхүй
Бусад

Эрүүл мэнд

Коронавирус
Нийгмийн эрүүл мэнд
Анагаахын шинжлэх ухаан
X
Та хайлтаа зөв олохыг тулд түлхүүр үгээ оновчтой оруулна уу.
Улс төр

Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ

1 цаг 22 минут
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод 2026 оны 07 сарын 02-нд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв.


Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар:
Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан байна.
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн энэхүү хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ”-нд хамаарах тул Улсын Их Хурлаар соёрхон батлах зохицуулалттай юм байна.
Уг хуулийн төслийг соёрхон баталснаар хоёр тал хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулж, уг санхүүжилтээр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан эрчим хүчний салбарын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн эрчим хүчний чанар, хүртээмж сайжирч, хотын төвийн бүсийн 11 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшлэн, эрчим хүчний хангамжийн тогтвортой байдал бэхэжнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.


Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл:
Уг хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгажээ.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр” нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т Улсын Их Хурал заавал соёрхон батлахаар заасан олон улсын гэрээнд хамаардаг аж.
Уг хуулийн төслийг соёрхон баталснаар хоёр улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн эх үүсвэрийг баталгаажуулж, тус эх үүсвэрээр Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан эрүүл мэндийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх, хүүхэд, залуучууд, бүх нийтэд соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилготой төслүүдийг хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, “Хорт хавдрын нейронавигац, стереотактик оношилгоо, эмчилгээний төв байгуулах”, “Гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, тоног төхөөрөмжийг сайжруулах”, “Монгол Улсад эх, хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулах”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх аж. Мөн “Цэргийн төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн III шатны төсөл”, “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ба хилийн баруун, зүүн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудын багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах дараагийн шатны төсөл”,“Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз, дуу авианы тоног төхөөрөмжийн шинэчлэл” зэрэг нийт долоон төслийг хэрэгжүүлэх боломжтой болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл:
Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан.
Энэхүү Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр нь Олон Улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ”-нд хамаарах тул Улсын Их Хурал соёрхон батлах хуулийн зохицуулалттай аж.
Уг хуулийн төслийг соёрхон баталснаар хоёр тал хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулж, уг санхүүжилтээр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан эрчим хүчний салбарын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн эрчим хүчний чанар, хүртээмж сайжирч, бүс нутгийн 50 мянга гаруй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшлэн, эрчим хүчний хангамжийн тогтвортой байдал бэхэжнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 2 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн бэлтгэл ажилтай танилцлаа
"Playtime" хөгжмийн фестивальд цагдаагийн байгууллагын 161 алба хаагч хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0

Шинэ мэдээ

Их уншсан

Санхүүгийн хамтын ажиллагааны болон зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 2 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн бэлтгэл ажилтай танилцлаа
"Playtime" хөгжмийн фестивальд цагдаагийн байгууллагын 161 алба хаагч хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 6700 м3 хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжийн загвар зураг батлагдлаа
ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томилохыг дэмжлээ
Монгол Улсын анхны үндэсний геопарк “Ханбогд–Хар цав” нээлтээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Би Монгол хүн 2026" хөтөлбөр хэрэгжиж байна
Ой, хээрийн 7 гал түймэр бүртгэгдснээс 3 түймрийг бүрэн унтраажээ
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Малын эмийг хууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, зөвшөөрлийг цуцалжээ
“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана

shugeluleegch

  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
shugeluleegch.mn © 2026 он