Сэтгэгдэл 0

Улсын хэмжээнд 2026 оны 07-р сарын 01-ний байдлаар Дорнод аймгийн Халхгол суманд 4, Матад суманд 1, Баянтүмэн суманд 1, Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1 буюу нийт 7 ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
Үүнээс Дорнод аймгийн Халхгол, Баянтүмэн суманд гарсан 3 гал түймрийг бүрэн унтрааж, Дорнод аймгийн Халхгол сумын “Адаг дулаан" гэдэг газар гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа.
Харин Дорнод аймгийн Матад, Халхгол, Хөвсгөл аймгийн Тариалан сумдад гарсан 3 гал түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SHUGELULEEGCH.mn хариуцлага хүлээхгүй.